|
Эль Классико ба Дерби
Эль Классико
Аливаа улсын хөлбөмбөгийн лигийн тэмцээнүүдэд тус лигийн хамгийн хүчтэй хоёр багийн хооронд ширүүн тэмцэл өрнөдгийн хамгийн тод жишээ бол Барселона болон Реал Мадрид клубуудын хооронд болдог тоглолтууд буюу нийтэд Эль классико гэдгээрээ алдаршсан лигийн тоглолтууд юм.
Эдгээр багууд нь Испанийн хоорондоо таарамжгүй харилцаатай байдаг Кастиль болон Каталон мужуудын нийслэл хотуудын баг бөгөөд Каталанчууд болон Кастилчууд нь спортоор төдийгүй соёл, урлаг, улс төрийн үзэл бодлоороо сөргөлддөг ажээ.
Ерөнхий сайд Ривера болон Франсиско Франкогийн (1939-1975) засаглалын үед Калатон мужийг ил тодоор хяхан хавчиж байсан юм. Тухайлбал каталан хэлийг хэрэглэхийг хуулиар хориглож байв. Энэ үед Каталанчуудын эрх чөлөөний үзэл санааны хамгийн тод илэрхийлэл нь хөлбөмбөгийн Барселона клуб болжээ.
Иймээс Каталанчууд өөрийн хамгийн хайртай клубээ més que un club буюу клубээс ч эрхэм зүйл хэмээн өргөмжлөх болсон байна.
Эсрэгээрээ Реал Мадрид нь Франкогийн Фашист дэглэм, түүний Кастиль төвтэй нэгдсэн Испани хэмээх үзэл санааны илэрхийлэл бэлэгдэл болж байсан аж. Хэдийгээр Испанийн иргэний дайны үед аль, аль клубийнх нь нөлөө бүхий хүмүүс Франкогийн армид алагдсан ч Франко Реал Мадрид багийг дэмжин, өмгөөлөн заримдаа шударга бусаар дөвийлгөдөг байсан гэдэг. Гэвч өнөө үед Мадридын олон фэн үүнийг эрс үгүйсгэдэг билээ.
Эдгээр багуудын хоорондын таарамжгүй байдал 1950-аад онд маш хүчтэй болж иржээ. Тухайн үед од болон гялалзаж байсан Альфредо ди Стефанотой байгуулсан Барселоны гэрээг засгийн газрын оролцоотойгоор болиулан Реал Мадрид багтай байгуулсан нь ихээхэн нөлөөлсөн гэдэг. Ди Стефаног эгнээндээ авсан Мадридын клуб давамгайлах байдлыг бий болгосон байна. 1960-аад онд ривалуудын тулаан европын тавцанд гарч, Европын цомын хагас шигшээд хүрч өргөжсөн байна.Чухам 5 жилийн доминант байдлыг нь Барселона төгсгөсөн гэдэг.
Өнөө үед Барселона, Реал Мадрид клубуудын аль аль нь Ла лигийн төдийгүй дэлхийн хамгийн том клубуудын нэг болсон бөгөөд лигидээ төдийгүй олон улсын түвшинд ч хамгийн хүчтэй өрсөлдөгч багууд болжээ.
2008-2009 оны улиралд Реал Мадридтай 2 удаа тааран тоглохдоо 2-0 ба 2-6 харьцаатайгаар аль алинд нь Барса хожсон билээ. Энэхүү тоглолт нь Реалыг гутамшиг болгож, клубын удирдлага, дасгалжуулагчдыг солигдоход хүргэсэн юм. Түүхэн дэх хамгийн аймшигтай хар дарсан хожигдлыг дараа Реал Мадридын ерөнхийлөгчөөр Галактикосыг бий болгогч, тэрбумтан Флорентино Перес сонгогдов. Тэрээр дахин Галактикос буюу Оддын цуглуулгыг бүрэлдүүлж, чангахан унасан Реалын нэр хүндийг сэргээхээр ажиллаж байна.
Түүний багт Английн Премьер лигийн супер од Роналдо, Италийн Сери А-ын алмаз Кака, Францын Лиг 1-ын гоолын машин Бензема нар багтаад байна. Барса ч энэ хооронд зүгээр суусангүй Интэр Миланы супер довтлогч Ибрахимовичийг авч хүчээ зузаатгаад байна.
Бид 2009-2010 оны улирлын хоёр Эль Класиккод ялалт байгуулж, түүхэнд анх удаа Реал Мадридыг талбайд нь хоёр дарааллан буулган авлаа. Сүүлийн 4 тоглолтод дарааллан ялж, 11 гоол оруулж, 2 гоол алдсан дүнтэй байна.
Ирэх улирлын Эль Классиког хүлээж тэвчишгүй нь...
Эль Классикогийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж үзэх боломжтой. http://en.wikipedia.org/wiki/El_Cl%C3%A1sico Барселон хотын дерби
Reial Club Deportiu Espanyol буюу Эспаньол клуб нь Барселон хотын хааны талыг баримтлагч, Франкогийн дэглэмийг дэмжигч, Каталан бус Испани иргэдийн байгуулсан баг юм.
Уг клубыг нутгийн уугуул каталанчуудын дэмжигч Барселона багийн эсрэг тус хотод зохион байгуулалттайгаар бий болгосон гэх нь ч бий. Эспаньол клуб нь Барселон хотын өмнөд хэсэгт чинээлэгжүү дүүрэгт байгуулагдсан байдаг.
Иргэний дайны дараахь жилүүдэд Эспаньол клубыг Каталанчуудын тусгаар үзэл санааны бэлэгдэл Барселон клубын өрсөлдөгч болгохоор засгийн газраас ихээхэн хөхиүлэн дэмжиж байжээ.
Хэдийгээр 1995 онд Эспаньолын фэнүүд каталанизмын нэгэн хэсэг хэмээн өөрсдийгөө зарласан ч нэг хотын багууд тул Барселон болон Эспаньол клубуудын тоглолт болоход Камп Ноу цэнгэлдэхэд хуран чуулсан үзэгчид Эспаньол багийг дербигээ хэмээн үзэж, ихээхэн ач холбогдол өгдөг байна.
Өнгөрөгч улирал тэд биднийг Камп ноуд 1-2 харьцаагаар хожсон. Энэ жил чангахан шиг хариугаа авмаар байна.
Дербийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараахьхаягаар орж үзэх боломжтой. http://en.wikipedia.org/wiki/El_derbi_barcelones
|