| Иниеста, Кейта, Жэффрэн нар хурдан эдгэрч байна |
|
|
|
| Бичсэн С.Амартүвшин |
| 2009 оны 12-р сарын 31, Пүрэв гариг, 09:16 |
|
El Mundo Deportivo -д өгүүлснээр нөгөөдөр болох Вийярреалтай хийх тоглолтод хагас хамгаалагч Андрес Иниестаг оруулахгүй гэдгээ Пэп Гуардиола албан ёсоор мэдэгджээ. Гэвч түүнийг сэлгээний сандалд харахад гайхах хэрэггүй гэнэ. Харин дасгалжуулагчийн төлөвлөснөөр Эзэн хааны цомын 1/16 шигшээгийн эхний тоглолтодд оруулж магадгүй гэнэ. Ийм боломж байгааг багийн физиотерапист Эмили Рикарт баталсан байна.
Нэхэн сануулахад 12-р сарын 17-нд Клубүүдийн дэлхийн аваргын хагас шигшээд Атланте клубтэй тоглож байгаад зүүн хөлний шагай орчмийн хэсэгтээ гэмтэл авсан билээ. Ийм төрлийн гэмтэл ихэвчлэн 2 долоо хоног болдог байна.
Харин Жэффрэний гэмтэл санасныг бодоход хурдтай эдгэрч байгаа юм байна. Түүний баруун гуяны шөрмөс гэмтсэн оноштой бөгөөд нэгдүгээр сарын дундуур бүрэн эдгэрэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл Эзэн хааны цомын тэмцээний 1/16 шигшээгийн хоёр дахь тоглолтод оролцох юм байна. Тэрээр Кувейтэд нөхөрсөг тоглолтод оролцож байгаад гэмтэл авчээ.
Малийн хагас хамгаалагч Сейдоу Кейта маань 1-р сарын 3 хүртэл нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаад Үндэсний шигшээ багтаа нэгдэн Африкийн Үндэстнүүдийн цомд тоглох бөгөөд 2010 оны эхний 7-8 тоглолтод оролцож чадахгүй юм. Баруун хөлний булчинг Клубүүдийн дэлхийн цомын тэмцээнд оролцож байх үедээ гэмтээсэн юм.
Хурдан эдгэрч байгаа нь яамай даа...
The comment section is restricted to members only. |



