11-р сарын шилдэг тоглогч - Педрито PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн С.Амартүвшин   
2009 оны 12-р сарын 31, Пүрэв гариг, 11:23

Манай сайтын зочид 11-р сарын шилдэгээр ПЕДРО РОДРИГЕС ЛЕДЕСМА-г тодруулжээ. Энэ сарын санал асуулга 12 сарын 7-оос 12 сарын 31-ний хооронд 25 хоног явагдсан бөгөөд давхардсан тоогоор 216 хүн санал өгсөн байна.

Педро нийт саналын 37 хувийг буюу 80 саналыг авсан бол түүний дараа Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин маань 68 сонголтоор шалгарч, нийт саналын 31,5 хувийг авчээ. Харин гуравдугаар байранд Ибра маань орсон байна.

 

Эль Классикод хамгийн гайхалтай тоглосон ахлагч маань 4-р байранд шалгарчээ.

 

Өмнөх 10-р сарын шилдэгт тун ойрхон өрсөлдсөн Педро маань энэ удаа шилдэгээр тодорлоо. Гэрлийн хурдаар сайжирч байгаа залуу даа. Баяр хүргэе Педрито !!!

 

БИДНИЙ БЯЦХАН ВЭБЭД СААТАН МОРИЛЖ БАЙДАГ ТА БҮХЭНДЭЭ ДАХИН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

Цаашид улам олон мэдээ мэдээлэл оруулж байхыг хичээх болно.

 

 

 

Дараагийн санал асуулга: "2009 онд багийн амин сүнс хэн байсан вэ?"

 

Санал өгөхийнхөө өмнө нэг сайн бодоорой. Эль Классико дээрх ахлагчийн гайхалтай мөргөлт, Челсигийн хаалгыг шатаасан Иниестагийн цохилт, Мэссигийн супер тоглолт, Этоогийн сүүлийн улирал, Анригийн олон олон гоолууд, Алвесийн гайхалтай дайчин, үрд дүнтэй тоглолтууд, Бускэтсийн цооролт, Яаяагийн алдаагүй тоглолт, Абидалийн дархан зүүн жигүүр, Пикэ ирээдүйн супер хамгаалагч боло эхлэл, Челситэй хийсэн тоглолтын үеэрх Валдесийн гайхалтай сэйвүүд... Алтан агшин бүрийг эргэн санацгаая... Аль нь чухам багийн амин сүнс байваа?

 

Та бүхэн юу гэж бодож байна?

 


The comment section is restricted to members only.
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 12-р сарын 31, Пүрэв гариг, 14:12
 

| Барселона клубын Монгол дахь хөгжөөн дэмжигчдийн сайт | Бидний тухай |