| Кани: Бид 2 жил дараалан Камп Ноугаас оноо авч байв |
|
|
|
| Бичсэн С.Амартүвшин |
| 2010 оны 1-р сарын 01, Баасан гариг, 07:41 |
|
Вийярреалын хагас хамгаалагч 28 настай Кани Каталаны өдөр тутмын Спорт сэтгүүлд өөрийн санал бодлоосоо хуваалцсан байна. Түүний бодлоор "Шар шумбагч" нар маргааш шөнө Барсаг Камп Ноуд нь живүүлэх юм гэнэ. Энэ улирал Шар шумбагчид улирлын хар дарсан зүүд лугаа эхлүүлсэн. Тэдний дасгалжуулагч Пеллигрини Реал руу явж, нэг л хэсэг хүснэгтийн ёроолд учраа олохгүй байсаар байсан юм. Харин сүүлийн 3 тойрогт дараалан ялалт байгуулж, одоогоор хүснэгтийн эхний хагаст багтаад байгаа билээ. Тэдний ахлагч Кани энэ ялалтын цувралаа таслахгүй байхыг хүсч байгаа бөгөөд шинэ оны анхны тоглолтондоо Барселонаг ялах нь амин чухан зорилт гэж үзэж байгаа юм байна.
Тэрээр ийн өгүүлж: "Ялалтаар шинэ оноо угтаж, сайхан замнал эхлүүлэхийг хүсч байна. Ингэх нь маш хэцүү. Барселона бол аугаа клуб. Тэд энэ улирлын Ла лигийн гэртээ ялагдаагүй байгаа. Гэхдээ бид ойрын жилүүдэд тэдний эсрэг маш сайн тоглож байгаа учир энэ тойрогт бид эерэг үр дүнтэй харина гэдэгтээ итгэлтэй байна. Бид сүүлийн хоёр жил дарааллан Камп Ноуд бол гоолдсон, энэ удаа ч үргэлжлүүлэх байх гэж найдаж байна."
Кани мөн энэ улирлыг маш муу эхлүүлсэндээ харамсан байгаа ч улирлыг дуусахад Европын Аваргуудын лигийн эрхтэй үлдэнэ гэдэгтээ итгэлтэй байгаа юм. "Лигийг маш муу эхлүүлж, маш олон оноогоо гарын салаагаараа урсгасан. Одоо ирэх эхний хоёр сард бид маш сайн тоглох ёстой. Энэ тоглолт ч маш чухал. Ингэж байж л бид Европын эрхийн тухай ярьж болно." гэж эцэст нь өгүүлсэн юм. The comment section is restricted to members only. |



