СОНОРДУУЛГА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн С.Амартүвшин   
2010 оны 1-р сарын 24, Ням гариг, 14:55

Сайн байцгаана уу? Хөлбөмбөг сонирхогч Монгол түмэн минь.

 

Хэсэг хугацаанд бидний вэб ажиллахгүй байлаа. Энэ нь серверийн асуудлаас болсон бөгөөд өнөөдөр л зүгээр болсон бололтой. Бид энэ үед вэбийг хэрхэн шинэчлэж, илүү найдвартай бөгөөд хурдан ажилладаг болгох талаар бодож байлаа. Бид цаашид илүү сайн ажиллуулахын тулд хэд хэдэн зүйл дээр анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай юм байна. Үүнд:

 

  • Вэб хуудсыг аль болох амьд байлгахын тулд идэвхтэй бичлэг хийдэг цөөнгүй тооны Publisher буюу нийтлэлчтэй байх хэрэгтэй байна. Яг одоогоор миний бие болоод Цэнгүүн, Цэвэгээ, Очироо, Түмэн нарын хэдхэн хүмүүс л чөлөөт цагаараа мэдээ мэдээлэл оруулж байгаа билээ. Иймээс Барселона клубыг дэмжин, тэр талаар бусадтайгаа ярилцан, мэдээ, мэдээлэл солилцохыг хүссэн хүн бүрт бидний үүд хаалга нээлттэй байна. Та бүхэн бидэнтэй холбоо бариарай.
  • Вэб сайт маань флаш толгойтой байгаа нь ихээхэн удаашралыг авчирч байгаа тул толгой хэсгийг шинэчлэх, хурдтай орох бололцоог нэмэх хэрэгтэй болохыг ойлгож, засварлах гэж байна. Мөн тоглолтын хуваарь, хэсгийг шинэчлэх талаар авч үзэхээр болоод байна.
  • Мөн гишүүнчлэлийн хэсгийг дахин шинэчлэж, илүү идэвхтэй, сонирхол татахуйц болгохоор ажиллаж байна. Таалагдана гэдэгт найдаж байна.
  • Бас нэг чухал зүйл бол Монгол хүний нүдээр Барселона клуб болон холбөмбөгийн ертөнцөд болж буй үйл явдлууд, дүр зургуудыг илэрхийлэх, тоглолтын таамаглал, үр дүнд анализ хийх явдал гэж үзэж байна. Энэ нь нийтлэлүүдийн маань тэргүүлэх чиглэл байх болно. Мэдээж хэрэг мэдээ мэдээлэл, харь нутгийн хүмүүсийн сайхан нийтлэлүүдийг орчуулан оруулах нь цаашид ч байсаар байна.

Энэхүү вэбийг бий болгосон гол зорилго маань Барселона клубын Монгол хөгжөөн дэмжигчдэд илүү их мэдээлэл хүргэх, фэнүүдийг илүү ойр дотно нөхөрлүүлэх, улмаар Барселона клубын албан ёсны фэн клуб (official penya) байгуулан Монголын хөлбөмбөгийн хөгжилд хувь нэмэр оруулах явдал билээ. Бид алийн болгон гэртээ ганцаараа зурагт үзээд, форумаар бие биентэйгээ харьцаж байх вэ дээ? Ирэх хавар Сантьяго Бернабеуд Аваргуудын лигийн тоглолтын цом өргөх үйл ажиллагааг Barca.mn-ий гишүүд, уншигчид нэгэн дор цуглан үзэж бие биентэйгээ танилцаж, мэнд усаа мэдэлцэж ч байх юм билүү? (мөрөөдөх...) Санаж явбал бүтнэ гэдэг шиг бид эхлүүлэхийг хичээж байгаа билээ.

 

Эрхэм уншигч та бүхэн бидний үйл хэргийг дэмжин, туслах болноо гэдэгт найдаж байна.

 

 

Бид 2010 оны 3-р сарын 1 хүртэл вэб сайтаа шинэчлэн засварлахаар ажиллах тул мэдээ, мэдээллийг хүргэх , вэб сайтыг апдэйт хийх тал дээр цуцуур, удаан байх нь... Аль болох хурдан, шуурхай хийхийг хүсч байгаа ч бид зөвхөн чөлөөт цагаараа, цэвэр сонирхол, хобби гэдэг утгаар нь л үүнийг хийж байгаа гэдгийг ойлгоорой... Бид эхлээд цул флаш вэб хийсэн. Дараа нь энэхүү вэбээ бүтээсэн одоо бид илүү сайжруулсан хувилбарыг санал болгох гэж байна. Гэхдээ гадаад байдал өнгө үзэмж бол нэг их ялгаатай байхгүй л байх болов уу? Ерөнхийдөө мэдээллийн агуулга, найдвартай ажиллагаа, уншигч гишүүдэд илүү дотно ойр байх тийм нөхцөлийг л бүрдүүлэхээр ажиллах болно. Уншигч эрхэм та тун удахгүй шинээр мэндэлсэн barca.mn - version 3.0 -ийг хүлээн авах болно. Тэр хүртэл мэдээ мэдээлэл өдөр бүр оруулж чадахгүй болсондоо хүлцэл өчье.

 

Энэ хугацаанд та хаанаас мэдээлэл авч байж болох вэ? Бид та бүхэнд дараахь эх сурвалжийг санал болгож байна.

 

http://barcelona.blog.banjig.net/

 

Алтан цагаа зарцуулан бидний бүтээсэн вэбэд тухлан саатаж, таалан соёрхдог та бүхэндээ дахин дахин талархаж байна. Тун удахгүй шинэ хувилбартайгаар эрч хүчтэй уулзах болно.

 


The comment section is restricted to members only.
 

| Барселона клубын Монгол дахь хөгжөөн дэмжигчдийн сайт | Бидний тухай |