Пинтог солих уу? PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Б.Мягмарсүрэн   
2010 оны 1-р сарын 26, Мягмар гариг, 15:29

Вальдесийн сэлгээ буюу ахмад Пинтог (34) "шинэчлэх" талаар шуугиан дэгдлээ. Түүний орыг залгамжлахаар Чилийн үндэсний шигшээ болон 2-р дивизоны Реал Сосьедад багын хаалгач Клаудио Бравог(26) "онилжээ". Өөрийн клубтэйгээ 2013 он хүртэл гэрээтэй Чили эрийг үндсэн бүрэлдэхүүний 2-р хаалгачаар харахад бид таатай байх болно. Хосе Мануэл Пинто хөлбөмбөгчдийн хувьд өндөр хэмээгдэх 34 насыг зооглож яваа нь түүнийг хэр удаан хаалга манах вэ гэдэг асуулт тавихад хүргэж байна. Эртхэн залуу халааг нь авчирч байсан нь дээр биз.

Клаудио Бравогийн талаар:

Тэрээр нутгийн Коло-Коло багт хүүхэд байхаасаа хүмүүжин улмаар үндсэн бүрэлдэхүүнд багтаж эхэлснээх Европын агентуудын хараанд өртжээ. Реал Сосьедад баг түүнийг сонирхон өөрийн багт элсүүлсэн нь алдаагүй шийдвэр байжээ. Энэ бол 2006 он байлаа. 3 жилийн дотор Испанийн багт идээшсэнээр гарааны эрхийг авсан байна. 2-р дивизоны багт албан ёсны 80 тоглолт хийгээд байгаа аж. Бравог Европт хөл тавидаг жил нь клуб нь зиндаа буурч одоогийн түвшинд очсон билээ. Пинтогоос дутхааргүй авьяас чадвартай залууг авчихсан байхад гэмгүй биз.


The comment section is restricted to members only.
 

| Барселона клубын Монгол дахь хөгжөөн дэмжигчдийн сайт | Бидний тухай |