| Цомын тэмцээнээс хойш юу болсон бэ? |
|
|
|
| Бичсэн Б.Мягмарсүрэн |
| 2010 оны 1-р сарын 27, Лхагва гариг, 13:13 |
|
Эзэн хааны цомын тэмцээний 1/8 шигшээд учраа таарсан Севилья багтай хийсэн эхний тоглолтонд бид талбай дээрээ 2-1 ээр хожигдсон билээ. Уг үр дүнг Пэп өөрийн алдаа хэмээн хүлээн зөвшөөрч, цааших тоглолтууддаа дахин ийм алдаа гаргахгүй гэж ам гарсан билээ. Үнэндээ түүний амлалт худал байсангүй бүр төгс амлалт байв. Андалузын багт хожигдсоноос хойших 4 тоглолтонд бүгдэд нь хожсон. Тэр тусмаа ганц ч гоол алдаагүй харин өрсөлдөгчийнхөө хаалганд 13 гоол хийсэн байх юм. "Хохирогчид" нь Тенерифе, Севилья, Ваяадолид багууд. Мэсси сүүлийн 4 тоглолтонд 6 гоол хийж багын андуудаа тэргүүлжээ. Хаалгач Вальдес тун сайн формтой байж, Тенерифе болон Ваяадолид багуудтай хийсэн тоглолтонд гарамгай байсан. Харин Швед эр Ибра маань формоо алдаад байна уу гэлтэй. Анх ирж байсан шигээ сайн тоглолт гаргасангүй. Гэхдээ өөрөө гоол хийхгүй ч гоолын дамжуулалт өгч байлаа.
Энэ эрчээрээ дахин хэд хэдэн тоглолтыг ардаа орхих хэрэгтэй байна да Барса минь. The comment section is restricted to members only. |
| Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 1-р сарын 27, Лхагва гариг, 13:19 |



