2009-2010 улиралын эхний хагасын сонин хачин PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Б.Мягмарсүрэн   
2010 оны 1-р сарын 29, Баасан гариг, 12:11

Испанийн Ла лигийн ээлжит улирал эхний хагасаа үдсэн билээ. Энэ хагас нь Блауграначуудад сайхан болж өнгөрлөө. Боломжит 57 онооноос 49-ийг нь авсан, 49 гоол хийж ердөө 10-ханыг алдсан байх юм. Ингээд лигийн "топ"-уудыг толилуулья.

- Барса хамгийн их гоол хийж, хамгийн бага гоол алдсан. (49,10)

- Лео Мэсси мэргэн буучдын жагсаалтыг 15 гоолтой тэргүүлж байна. Тэрээр 88 минут тутам 1 гоол хийдэг аж. Харин 11 гоолтой Ибра клубээсээ 2-т оржээ.

- Барса хаалгаа оносон цохилт 129-ийг хийсэн байна. Энэ нь Реалаас 8-аар дутуу байх юм.

- Мэсси хаалгаа оносон 38 цохилт хийжээ. Энэ нь 2-рт орох үзүүлэлт ба Вилья 41 цохилтоор энэ жагсаалтыг тэргүүлж байна.

- Барса хаалга руугаа хамгийн бага цохиулсан баг. 53

- Чави хамгийн их гоолын боломж гаргаж өгчээ. 53 дамжуулалт, 31 минут тутамд 1.

- Барса нийт амжилттай пассаараа 1-т оржээ. 10359 дамжуулалт. Энэ нь Реалаас даруй 2000-аар илүү юм.

- Хамгийн бохир тоглолттой 10 тамирчдын тоонд Барсагийн нэг ч тоглогч алга.

- Багаараа нийт 32 кард авсан нь лигийн хамгийн цэвэр тоглолттой багаар шалгаруулж байна.

- Барсагаас хамгийн их алдаа гаргадаг нь Бускуэтс тэрээр нийт 41 алдаа гаргажээ. Харин 2-т Мэсси, Иньеста нар 38 алдаатай жагсаж байна.


The comment section is restricted to members only.
 

| Барселона клубын Монгол дахь хөгжөөн дэмжигчдийн сайт | Бидний тухай |