|
Экс Барса: Гудий Тоттенхэм рүү, Жио Галатасарай руу |
|
|
|
|
Бичсэн Б.Мягмарсүрэн
|
|
2010 оны 1-р сарын 29, Баасан гариг, 12:35 |
|

Нэгэн үед Барсагийн төлөө зүрх нь цохилж явсан залуус одоо өөр өөрийн замаа хөөжээ.
Бид тэднийг мартаж болохгүй. Райкаардын үед гарч ирсэн тэднийг Пэп бараг ашиглалгүй явуулчихсан билээ. Мексикийн шигшээн залуу довтлогч Жиовани Дос Сантос Туркийн Галатасарай багт очсон билээ. Энэ нь тэнд өөрийг нь дэлхийд таниулсан Райкаард байгаатай ч холбоотой байх. Голланд дасгалжуулагч Жиод ихээхэн найдлага тавьдаг нь ойлгомжтой. Харин Исланд гаралтай Гудьонсен Францын Монакод хагас жил байсны эцэст Английн лигийг зорьжээ. Энэ нь Дос Сантосын байсан Тоттенхэм. Харри Реднап энэ жил Спөрсчүүдийг гайхалтай удирдаж байна гэж хэлэхэд болно. Тэрээр 31 настай Экс-Барсаг авсандаа тун сэтгэл хангалуун байгаа гэнэ.
The comment section is restricted to members only. |