Яаяа vs Бускуэтс PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Б.Мягмарсүрэн   
2010 оны 1-р сарын 29, Баасан гариг, 13:21

Одоогийн байдлаар Пэп хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч буюу "цэвэрлэгчийн" байрлалдаа аль тоглогчоо гаргах вэ гэдэг асуулт түүнийг зовоож байна. Ла Масиагийн бүтээгдэхүүн Серхио Бускуэтс болон Африк тивийн Яаяа Туре нар энэ байрлалын тоглолтыг гаргууд эзэмшсэн билээ. Яаяагийн хувьд өнгөрсөн жил Барсад том хувь нэмэр оруулсан тоглогч. Харин Бускуэтс сүүлийн үед чанартай тоглолт үзүүлээд байгаа. Хэдий залуу боловч тэрээр хурдан хугацаанд сайжирч байна. Саяхан бэртэл авсан ч одоо тэр нь эдгэж эргээд фит болсон. Яаяагийн андууд Африкийн цомоос хасагдсан тул тэрээр сүүлийн бэлтгэлд оролцсон. Аль алинд нь ямар ч асуудал байхгүй. Ирээдүйдээ ч энэ 2-ын өрсөлдөөн улам ч ширүүн болох биз.

За ямар ч байсан өнөө шөнө болох Спортинг Хихоны талбайд зочлон тоглох тоглолтонд хэнийг нь гаргах нь сонин байна. Энэ тоглолтонд 2-0-оор Барса хожно гэж таамаглал дэвшүүлье. Та бүхэн өөрсдийн таамаглалаа хуваалцана уу.


The comment section is restricted to members only.
 

| Барселона клубын Монгол дахь хөгжөөн дэмжигчдийн сайт | Бидний тухай |