Силватай ярилцаж эхэллээ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Б.Мягмарсүрэн   
2010 оны 2-р сарын 03, Лхагва гариг, 14:07

Испанийн шигшээ болон Валенсия клубын жигүүр Давид Силватай холбоогоо дахин сэргээж эхэллээ. Энэ нь Т.Анригийн явахтай холбоотой байх. Тэрээр гэрээгээ дуусаад өөр клубт карьераа үргэлжлүүлэх нь бараг тодорхой болсон. Ингэсэн нь ч зөв шийдвэр байх. Барсад гялалзсан тоглолт үзүүлж чадахгүй байгаа Францын шилдэг довтлогчыг өөр тоглогчоор солих нь зүйтэй байх. Энэ нь Силва байвал яаж байна? Рибери, Робиньо, Педро зэрэг олон сонголтууд байсан ч Силва хамаагүй давуу талтай. Барсад Испанийн шигшээн олон тоглогч тоглодог. Мөн Силва ч гэсэн Европын аврагуудын бүрэлдэхүүнд зүй ёсоор багтдаг тул хэрэвзээ Камп Ноуд газардвал бусад тоглогчидтой "гар нийлэх" нь амархан биз.

Өнгөрсөн зуны наймаагаар бид түүнтэй холбоо барьсан ч "сарьсан багваахайнууд" хэт өндөр үнэ хэлж байсан тул энэ асуудал тэгэж ингэж байгаад зогссон. Уг нь Испани эр маань өөрөө дургүйцэх зүйлгүй байсан. За ямар ч байсан зуны цонхоор авчихвал баяртай байх болно.


The comment section is restricted to members only.
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 03, Лхагва гариг, 14:34
 

| Барселона клубын Монгол дахь хөгжөөн дэмжигчдийн сайт | Бидний тухай |