9 хүнтэй Барса > 11 хүнтэй Хетафе PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Б.Мягмарсүрэн   
2010 оны 2-р сарын 07, Ням гариг, 05:59

Ла лигийн 21-р тойргийн тоглолтонд Камп Ноудаа Хетафег хүлээн авлаа. Энэ тоглолтын өмнө багийн уур амьсгал тийм ч таатай байсангүй. Пуйоль, Алвес нар гэмтэл болон торгуулиас болж тус тоглолтыг өнжихөөр болсон нь багийнханд хүндхэн тусч байлаа. Гэхдээ өнгөрсөн зун авчирсан Максвел энэ цаг үед л хэрэгтэй болов. Алвесийн байрыг давгүй орлочихлоо. Тоглолт эхлээд ердөө 7 минут өнгөрч байхад Мэсси лигийн 16 дахь гоолоо хийлээ. Тэрээр 16-ын гаднаас гоёмсог цохилт хийн багтаа тэргүүлэлтийг авчирлаа. Үүнээс хойш хэд хэдэн аюултай довтолгоо хийж байсан ч гоол орсонгүй. Харин 25 дахь минутанд Пике аюултай суулт хийсэнд шүүгч шууд улаан кард гаргаж ирэв. Ингээд 10-уулаа болов. Үүнийг эсрэг талынхан ашиглах гээд нилээд үзсэн боловч барсангүй. Харин 2-р үеын 67 дахь минутанд Мэсси, Чави нар 4 хамгаалагчын эсрэг гарч ирээд гоол хийчихэв. Мэсси сайн байлаа. 1 ассист, 1 гоол. Пэп Ибраг суулгаж Бускэтсийг оруулж ирсэн нь хамгаалалтаа нөхөх санаа байв. Тоглолтын үндсэн цаг дуусч шүүгчийн мэдлийн цаг өнгөрч байхад сэлгээгээр гарч ирсэн Мексик эр 11 дотор алдаа хийлээ. Ер нь шүүгч манайханд ямар ч боломж олгосонгүй. Дахиад л өнөөх улаанаа гаргав. Солдадо пеналтийг амжилттай хийснээр тоглолтын сүүлийн минутанд нэр төрөө аврах шиг боллоо.

Тус тоглолтонд 2 төвийн хамгаалагч улаан хуудас авсан нь дараагийн тойрогт хүндхэн тусна. Тэд 1 тоглолт өнжинө. Пуйоль, Милито, Чигринський, Абидал, Максвел нар л хамгаалалтанд үлдэх шив. Алвес, Яаяа нар 15 хоногоос наашгүй болсон.

 

RESULT:

FC Barcelona: 2

Getafe CF: 1

GOALSCORERS:

FC Barcelona: Messi (7′), Xavi (67′)

Getafe CF: Soldado (90+4′)

LINEUPS:

FC Barcelona: Valdes, Maxwell, Pique, Milito, Abidal, Toure, Xavi, Keita, Messi, Ibrahimovic, Iniesta

Getafe CF: Codina, Mario, Rafa, Cata Diaz, Torres, Parejo, Boateng, Albin, Miku, Rios, Soldado

SUBSTITUTES:

 

FC Barcelona: Pinto, Pedro, Busquetes, Chygryinsky, Marquez, Bojan

Getafe CF: Ustari, Mane, Belenguer, Cortes, Kepa, Casquero, Manu

SUBSTITUTIONS:

FC Barcelona: Ibrahimovic(off) > Busquetes(on)(51′), Toure(off) > Marquez(on)(58′), Iniesta(off) > Pedro(89′)

Getafe CF: Mane(off) > Manu(on) (56′), Parejo(off) > Casquero(on) (64′), Miku(off) > Kepa(on) (76′)

CAUTIONS:

FC Barcelona: Pique (sent off, 25′), Maxwell (24′), Xavi (27′), Busquetes (82′), Marquez (sent off, 90+3′)

Getafe CF: Mane (17′), Casquero (80′), Boateng (53′)

HIGHLIGHTS


The comment section is restricted to members only.
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 07, Ням гариг, 08:44
 

| Барселона клубын Монгол дахь хөгжөөн дэмжигчдийн сайт | Бидний тухай |