Бар жилийн барцад гарлаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн С.Амартүвшин   
2010 оны 2-р сарын 15, Даваа гариг, 13:02

Юутай ч гайхалтай амжилт зогслоо... Гайхалтай баг бүдэрлээ... Гэвч бид хэзээ ч бууж өгөхгүй...

 

Атлетикогийн талбайд лав гурван жил дараалан бүдэрлээ. 2007-2008 оны улиралд Висентэ Калдеронд Ронние гайхалтай унаж татан гоолдож байсан ч 3-1 -ээр хожигдож байсан шиг санагдана. Өнгөрсөн жил 4-3 -аар хожигдож байсан. Энэ жил 2-1... !!!

Ванкуверийн бүтэлгүй цагаан олимпын нөлөөгөөр энэ долоо хоногт лав ССТВ 5 хөлбөмбөг гаргасангүй. Үзээгүй нь ч болж... Тэр Чави Рейест дамжуулалт өгч, Бускэтс, Иниеста нар идэвхийлэн хөөцөлдөөгүйгээс болж, ганган пассаар Форлан гоолдлоо. Энэ Форлан манай эсрэг арай л аймаар тоглох юм. Хэдэн ч гоол хийчихэв?

 

Гэхдээ нэг хөгжилтэй ч гэмээр мэдээ бий... Бид Висентэ Калдеронд ялагдсан сүүлийн 6 улирал бүртээ түрүүлсэн байдаг. Энэ нь энэ улиралд бид алтан жолоо өргүүлэхийн дохио юм болов уу? хэхэ

 

Хүмүүсийн бичлэгүүдийг харж байхад манайхан тоглолт эхлэх үеэс л эмх замбараагүй, итгэл муутай тоглож байжээ. Нэн ялангуяа зүүн жигүүрийн вингэр Жэффрэн Суаресийг баруун ард тоглуулсан нь туйлаас буруу байлаа. Гуардиолагийн аз туршилт энэ удаа бүтэлгүйтжээ.

8, 22 дахь минутад нисэх хүчнийхэн төгс гүйцэтгэлээр гоолдсон. Сонирхолтой нь эдгээр гоолыг үндсэнд нь Чави, Иниеста нар маань шууд бэлдээд өгсөн гэх...

 

Нийтийн хөлбөмбөг, бөмбөг эзэмшилт, богино дамжуулалтууд бол Барселонагийн тоглолтын хэв маягийг илэрхийлдэг. Гэвч өнгөрөгч шөнө манайхан тийм биш байлаа. Багийн сүр сүлд, дайчин чанар хаачив гэмээр л байлаа... Өөртөө итгэлгүй, сандруу тоглож байв.

 

Чигринський, Абидаль, Алвес, Туре нарын эгнээнд нэмэгдээд Кейта энэ тоглолтод гэмтэл авч сар орчмын хугацаанд тоглохооргүй боллоо.

 

Бидний хамгаалалтад том асуудал үүсч байх шиг.... Хараад байхад Чави, Иниеста, Туре нар хагас хамгаалалтын шугаманд аль ч багийг давамгайлж, бүрэн илүүрхдэг тул хамгаалалтад бага дарамт учирдаг байсан бол өчигдөр манай хагас хамгаалалт муу ажиллаа...

 

Мэдээж ялагдал муу ч цочроо авах зүгээрээ... Бар жилийн барцад гарлаа. Тоглолтоос өмнө Пэп хэлж л байсан. Бид хэзээ нэгэн цагт хожигдох л болно гэж... Тэр цаг нь өчигдөр байж. Хэдийгээр бид Мадридад нэг удаа бүдэрсэн ч муу Реалаасаа 2 онооны дээр явж л байна.

 

Хэдэн ч тоглолтын турш гоолдохгүй байсан Ибрахимович маань гоолдлоо. сайн хэрэг. Гэхдээ нэг зүйл байгаа энэ улиралд хожигдсаон гурван тоглолтондоо гурвууланд нь 2-1 ээр хожигдсон. Гурвууланд нь Ибра гоолдлоо. хэхэ...

 

Атлетик сайн тоглолоо... Ялангуяа хуучин бууны хугархай Симао гайхалтай байлаа. Хүндэтгэл үзүүлэхүйц байв. Жэффрэн хүү яаж түүнийг тогтоох билээ?

 

Пикэ, Маркэс нар эргээд ирэхлээр хамгаалалт гайгүй болчихно... Буцаагаад л машиндаад эхлэнэ дээ... Нэг гоё үг байдаг даа... ХЭТЭРХИЙ ИХ ЖАРГАЛ ДУНД ХЭСЭГХЭН ЗОВЛОН АМТТАЙ гэж... нэг ялагдал амсах бас гашуун ч гэсэн сургамжтай... хэхэ

 

----------------------------Валдес

Пуёоль---------Пикэ-------------Маркес-----Максвэлл

---------------------------Бускэтс

---------Чави--------------------------------Иниеста

Мэсси-------------Ибрахимович-------------------Анри

 

 

Сэлгээгээр алтан жаалуудаа гаргаад байхад гэмтэл эдгэртэл алтан шар замаар өлзийтэй давхиад байх байлгүй дээ......


The comment section is restricted to members only.
 

| Барселона клубын Монгол дахь хөгжөөн дэмжигчдийн сайт | Бидний тухай |