| Сантандер юу ч болсонгүй |
|
|
|
| Бичсэн Б.Мягмарсүрэн |
| 2010 оны 2-р сарын 21, Ням гариг, 04:44 |
|
Ла лигийн 23-р тойргийн тоглолтонд алдарт Камп Ноудаа Расинг Сантандерийг хүлээн авлаа. Өмнөх тойрогт Атлетикод хожигдоод байсан нь энэ тоглолтонд заавал хожих ухамсарыг төрүүлж байсан юм. Мөн 23-нд Аваргуудын лигийн тоглолттой учир энэ хожил тун хэрэгтэй байлаа. Штуттгарт лигийн сүүлийн тойргийн тоглолтондоо Кёлн хотын багийг 5-1-ээр бут ниргэсэн нь тэднийг сайн формтой байгааг илтгэж байна.
Сантандераас Вальдесийг зовоох довтолгоо бараг ирсэнгүй. Тоглолтын 7 дахь минутаас л тэргүүлэлтийг авсан ба 29, 34 дэх минутуудад Анри болон Маркез нар бараг 1 газраас 2-уул гайхалтай гоолыг орууллаа. Ялангуяа Маркез хамгаалагч хэрнээ ийм өндөр ур чадвар гарган гоолдсон нь магтууштай. 2-р үеийн 84-дэх минутанд Барса Атлетикаас гарч ирсэн Тиаго гоолдсон нь түүний Барса дахь анхны гоол нь болж байна. 23-р тойргийн үлдсэн тоглолтууд Ням гариг буюу өнөөдөр шөнө болно. Эндээс Реал Мадрид талбайдаа Вильярреал багыг хүлээн авах тоглолт сонирхол татаж байна. Хэрэв эзэн хааны баг хожигдвол онооны зөрүү 5 болох билээ.
The comment section is restricted to members only. |
| Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 21, Ням гариг, 04:56 |



