Ахиад л рекорд, рекорд, рекорд.... PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Б.Мягмарсүрэн   
2010 оны 2-р сарын 22, Даваа гариг, 12:39

Эрхэм Пэп өөрийн 100 дахь тоглолтондоо хожсоноор бас дахин нэг рекордын эзэн болж байна. Одоогийн байдлаар Пэп Барсагийн түүхэн дэх хамгийн амжилттай ажилласан дасгалжуулагчаар тодроод байна. Тэр Блауграна өмсгөлтнүүдийг удирдан 71 хожиж, 19 тэнцэж, 10 хожигдсон байх юм.

Хамгийн эхний хожигдол Ла лигт Нумансиад 1-0-оор дээрэлхүүлсэн тоглолт байлаа. Хамгийн ихдээ бид 1 гоолын зөрүүтэй л хожигдож байж. Өнгөрсөн улирал дуусч бид нэгэнт лигийн ялагчаар тодрох нь ойлгомжтой байсан үед 2 хожигдол амссан. Эдгээр тоглолтонд Пэп залуучуудаа ашигласан билээ.

242 гоол хийж 76 гоол алдсан нь дунджаар 1 тоглолтонд 2,42 гоол хийж 0,76-г хаалгандаа алдсан гэсэн үг.

Пэпийн ялалтын хувь нь 71% байгаа нь бүх цаг үеийн түүхэн дэх тэргүүнд бичигдэж байна. Түүний араас Хеленио Хэррэра (1958-1960) 143 тоглолтоос 101 ялж 70,6%-тай. Харин 3-т Фэрдинанд Даучик (1950-1954) 150 тоглолтоос 91 ялж 60,7%-аар удаалжээ.

Тэдний араас:

4. Франк Райкаард - (273 тоглолтоос 160 ялалт) - 58,6%

5. Иохан Круйф - (450 тоглолтоос 250 ялалт) - 58,14%

6. Луйс Ван Гаал - (200 тоглолтоос 111 ялалт) - 55,5%

7. Тэрри Венаблэс - (169 тоглолтоос 91 ялалт) - 53,85%


The comment section is restricted to members only.
 

| Барселона клубын Монгол дахь хөгжөөн дэмжигчдийн сайт | Бидний тухай |