| Глебийн эсрэг 1 оноо |
|
|
|
| Бичсэн С.Амартүвшин |
| 2010 оны 2-р сарын 24, Лхагва гариг, 00:42 |
|
Аваргуудын лигийн хасагдах шатны эхний тоглолтоо өчигдөр шөнө Монголын цагаар 3 цаг 45 минутад эхлүүллээ. Ванкуверийн олимп хэзээ нэг дуусах юм бол? ССТВ аанай л цас, мөс, цана чарга гаргах юм. Золоор BTV гаргалаа. Кёкүшю Батбаяр ахдаа баярлалаа. Хэдийгээр Оросын НТВ+ сувгийн тоглолтыг татан үзүүлж байгаа ч Сансар кабелиас өөр суваггүй надад лав хангалттай гоё байлаа. Чин сэтгэл гарган хичээнгүйлэн ажилласан Баясаа, Баяраа хоёртоо ч талархая. Уул нь форумынхнаас хэн нэгэн нь зочноор орсон бол гоё байхгүй юу.
Тоглолтын хувьд тун хангалтгүй санагдлаа. Расин Сантандерийг 4-0 -дсэн багаас тун бага зүйл л үлдсэн шиг. Хамгаалалтад Маркес, Пикэ хоёр ээлжилж алуур хийх гээд... Гэхдээ Штутгарт юм чинь хэзээд ялна гэсэн бодолтой л байлаа. Хамгийн багадаа тэнцэнэ дээ л гэж бодлоо. Муу Глеб маань чардайгаад байдаг, чардайгаад байдаг. Хирэндээ шартай үзэж байна лээ. Хөөрхий Пэпд өөрийгөө харуулахыг хичээгээд байсан байх... Жеронимо Какау гэж саявтархнаас Германы шигшээд дуудагдах болсон Бразил гаралтай залуу од нь гийжээ. Бундесийн сүүлийн тойрогт покердсон бараан зүсмийн залуу манай хаалгыг мялаалаа. Глеб, Молинаро, Какау гурав л байлаа даа...
Харин манайхаас Мэсси ёстой сонин байлаа. Гэхдээ байнгын хоёр хүн дагаастай үед одоо яалтай ч билээ. Цагтаа Эрэдивизийн шилдгийн шилдгээр шалгарч байсан Максвэллийн үндсэн байрлал нь зүүн жигүүрийн хамгаалагч л баймаар юм. Тэнд арай л муу тоглох юм. Хэзээ сайжрах юм бол доо? хамгаалалтандаа дүүрч, Абидалийг яагаад ч гүйцэхгүй байг... (Угаасаа Абидалтай харьцуулашгүй л дээ. хэхэ) Ядаж довтолгоонд олигтой байгаасай билээ. Абидалийг эргэн иртэл шүү дээ. Авууштай нь Ибра маань сүүлийн хоёр тоглолтондоо дараалж гоолдлоо. Чави маань эргээд ирлээ.
Иниеста, Чави хоёр төвдөө гарахлээр шал өөр болох юм. Иниестаг урагшлуулахлээр Бускэтс нэг л бишээ. Яагаад байгаа юм бүү мэд.
Юутай ч бидэнд ашигтай л үр дүн. Гурван долоо хоногийн дараа гэртээ авчраад хашраагаад буцаахаас хойш яахав тэнцээ бол асуудал биш. Тэр дундаа гоолтой тэнцээ бол...
BTV-дээ баярлалаа. Дахиад гаргаарай манай тоглолтыг хэхэ
Үр дүн FC Barcelona:1 Stuttgart:1
Гоолдогчид: FC Barcelona: Ibrahimovic(52′) Stuttgart: Cacau (25′)
Гарааны бүрэлдэхүүн: FC Barcelona:Valdes,Puyol,Pique,Marquez,Maxwell,Xavi,Toure,Busquetes,Iniesta,Ibrahimovic,Messi Stuttgart:Lehmann,Molinaro,Tasci,Gebhart,Delpierre,Cacau,Hleb,Celozzi,Khedira,Pogrebnyac,Trasch
Сэлгээний тоглогчид: FC Barcelona:Pinto,Milito,Bojan,Pedro,Henry,Dos Santos,Bartra Stuttgart:Ulriech,Osorio,Niedermeier,Marica,Rudy,Hilbert,Kuzmanovic
Сэлгээ хийгдсэн байдал: FC Barcelona:Toure(off)>Henry(on)(53′),Marquez(off)>Milito(on)(58′) Stuttgart:Trasch(off)>Kuzmanovic(on)(57′),Pogrebnyac(off)>Marica(on)(63′),Gebhart(off)>Rudy(on)(83′) The comment section is restricted to members only. |



