Алмериагийн эсрэг тоглолт ССТВ-ээр гарна PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн С.Амартүвшин   
2010 оны 3-р сарын 06, Бямба гариг, 01:32

Бид өнгөрөгч хоёрдугаар сард анхны ялагдлаа хүлээсэн ч зургаан цом авсан өнгөрсөн жилийн амжилтаас илүү сайнаар үдсэн билээ. 2010 оны гуравдугаар сарын анхны тоглолтоо хийх нь. Ашгүй нэг Ванкуверийн мөсөн олимп дуусч, ССТВ-ээр хөлбөмбөг гарахаар болсон байна. Түүгээр ч зогсохгүй манай тоглолт өнөө шөнө буюу 2010 оны 3-р сарын 6-нд Монголын цагаар шөнийн гурван цагаас гарах юм байна. Эрхэм уншигч та Хятадын төв телевизийн 5-р сувгийг үзэх боломжтой бол өнөө шөнө гарах юм байна. Тухлан сууж, таалан сонирхоорой... Юутай ч таамаглах гээд үзье...

UPDATE: CCTV 5 новшроод гарахааргүй болсон байна. уучлаарай хэхэ

 

 

Энэ удаа бид Лос Бланкосын талбайд зочлох бөгөөд чухал тоглолтуудын нэг байх болно. Өнгөрөгч улирал бид яг энэ мөчид 12 оноогоор тасархай тэргүүлж байсан ч баригдангаа алдсан. Харин энэ удаа бидний заналт өрсөлдөгч маань дөнгөж хоёр онооны ард байна. Тэд ялаад бид тэнцвэл оноо тэнцэнэ. Тун аюултай.

Гэхдээ нэг зүйл бий. Эзэн хааны багийн эсрэг Андалусын үсчингүүд тоглох болно. Севийя намар нутагтаа Кака, Бензима, Алонсо, Альбиол нартай нь хожчихсон тал бий... Навас, Ренато нар гоолдоод, 300 саяын баг хоосон гэртээ харьсан. Энэ удаа нутагт нь хашраагаад өгөөсэй. Өмнөх тойрогт үсчингүүд Баскын арслангуудтай эвийн гэрээ байгуулсан. Энэ удаа Бернабеуд ядаж нэг оноо аваасай... хэхэ

 

Ингэсэн тохиолдолд бид Алмериаг хожвол цаашдаа 5 оноогоор тасрах бололцоо бүрдэнэ. дор хаяж онооны зөрүүгээ хадгалах ёстой.

 

Алмериа өнгөрсөн тойрогт Расингийн талбайгаас гурван оноо зулгааснаар хүснэгтийн 12-р байранд жагсаж буй. Тэдэнтэй бид Ла лигийн 6-р тойрогт буюу 10 сарын гурванд бид тэднийг Камп Ноудаа авчран алтан жаал ПЕДРИТО-гийнхоо гоолын ачаар 1-0 -ээр хожсон. Энэ удаа бид тэдний талбайд зочлох болно.

 

Шинэ мэдээ юу байна?

 

Алмериагийн хувьд:

Тэдний хамгийн шилдэг довтлогч Шведийн шигшээгийн гишүүн Хенок Гойтом гэмтлээс эргэн ирсэн бололтой. Гэвч хамгаалалтын шугамнаас нь хоёр хүн гэмтэлтэй байгаа юм байна. Гэхдээ гарааны тоглогч бус. Боломжтой гараа нь ийм байх бололтой.

 

Diego Alves – Michel – Pellerano – Chico – Cisma – M’Bami – Bernardello – Piatti – Soriano – Crusat – Goitom

 

Эндээс бяцхан Пиатти, М'Бами хоёр дажгүй харагддаг. Гойтомоос гадна Калу Уче бас эвгүй нөхөр.

 

Манайхны хувьд:

Сая болж өнгөрсөн шигшээ багуудын нөхөрөсөг тоглолтоор манайхан гэмтэл бэртэлгүй эргэн ирцгээсэн нь туйлаас сайшаалтай хэрэг боллоо. Энэ нөхөрсөг тоглолтыг клубын хөлбөмбөг сонирхогчид ФИФА вирус гэж хочлодог. Гэхдээ манайхнаас Абидаль гэмтэлтэй байгаа бөгөөд 3 сарын сүүлийн долоо хоног, эсвэл дөрвөн сарын эхний долоо хоногт багтан бүрэн эдгэх сурагтай. Ингэхлээр дахиад 4 долоо хоног Абидальгүй тоглох ёстой болох нь... Максвэлл сайн байгаасай билээ. Одоо л хэрэг нь гарах учиртайсан.

Сейдоу Кейта энэ удаа тоглож магадгүй юм байна. Бас Жерард Пикэ маань өвдөгний үл ялиг гэмтэлтэй байгаа бололтой. Ибра маань хэд хэдэн бэлтгэл өнжсний эцэст өчигдөр багийнхантайгаа нэгдсэн гэнэ. Ингэхлээр гараанд гарч тун магадгүй бололтой.

 

Боломжит гарааны бүрэлдэхүүн.

Valdes – Alves – Puyol – Milito – Maxwell – Xavi – Toure – Iniesta – Messi – Ibrahimovic – Pedro

 

 

Энэ тоглолтод хэн цоорох бол?

 

Алмериагаас Баск залуу Чико байж магадгүй гэж үзэж байгаа юм байна. Учир нь өмнөх тоглолтод манай Чавиг ажилгүй болтол нь маш сайн барьж тоглосон юм байх. Өчигдрийн хэвлэлийн бага хурал дээр Чико "Миний ажиллах гол бай бол Чави байх болно. Хэрвээ бид түүнийг тогтоож чадвал..." гэсэн байна. Манай тархийг ажиллуулахгүй байх нь гол зорилго байх нь ч аргагүй юм.

 

Харин манайхаас Иниеста байх болно гэжээ.

 

үр дүн 0-1 БИД ялах болно гэж бодож байна...

 

 

 

 

 

 


The comment section is restricted to members only.
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 06, Бямба гариг, 04:16
 

| Барселона клубын Монгол дахь хөгжөөн дэмжигчдийн сайт | Бидний тухай |