-2 бөмбөгөөр хоёрдугаарт PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн С.Амартүвшин   
2010 оны 3-р сарын 07, Ням гариг, 03:04

Зияк Андалусын багт оноо алдчихлаа. Яг ингэхгээд байгаа юм шиг мэдрэмж төрөөд байсан юм. хэхэ...

 

Ибрахимович арай л илүү контакттай тоглочих шиг болоо. Уул нь улаан гэхээсээ илүү шар баймаар л алдаа шиг харагдана лээ... Гайхал ССТВ - 5 гаргах юм байх гэж их баярласан байдаггүй шүү... Энэ тэнцээ Ибраг дараагийн тоглолтод оруулахааргүй болгосны дээр Андалусын нөгөө баг Севийя нь хожиж яваад хожигдсноор Реал Мадрид манай дээр +2 бөмбөгийн зөрүүгээр гишгэж чадлаа.

 

 

Үр дүн

FC Barcelona: 2

Almeria: 2

Гоолууд

FC Barcelona: Messi(42′), Messi(66′)

Almeria: Cisma(12′), Puyol(OG)(56′)

Гарааны бүрэлдэхүүн

FC Barcelona: Valdes, Alves, Puyol, Milito, Maxwell, Xavi, Toure, Iniesta, Pedro, Ibrahimovic, Messi

Almeria: Alves, J.Ortiz, Pellerano, Chico, Cisma, Bami, Bernadello, Soriano, Ghilherme, Piatti, Crusat

Сэлгээний бүрэлдэхүүн

FC Barcelona: Pinto, Marquez, Chygrynskiy, Busquets, Jeffren, Bojan, Henry

Almeria: Esteban, Uche, J.Ortiz, Machedo, Goitom, Vargas, Acasiete

Сэлгээ

FC Barcelona: Toure (off)> Busquets (on)(74′)

Almeria: Gilherme (off)> Goitom (on)(67′), Crusat (off)> Uche (off)(75′), Piatti (off)> J.Ortiz (on)(91′)

 

Цаст уулын цагаан арслан цагаа болохлээр шоргоолжинд бариулна гэдэг л аргагүй ирэх гээд байх шиг. Ахлагч маань яруу алдарт он жилүүдийг блауграна өмсгөлтэй үдэж байгаа билээ. Түүний гайхамшигтай хамгаалалтын ачаар, түүний гайхалтай удирдлагын үр дүнд олон олон цомоор алдарын танхим маань чимэглэгдсээр байгаа билээ. Гэвч өнгөрсөн шөнө түүнийх биш байлаа. Тэрээр бараг л хоёр гоол оруулчихлаа. Гэхдээ өөрийнхөө хаалганд шүү... Алмериагийн довтлогчдын үүргийг хамтдаа гүйцэтгэх шиг боллоо. хэхэ... Гэхдээ энэ бол шүүмжлэх, гутрах, гомдоллох зүйл огтоосбиш... Ийм зүйлийн төлөө түүнд огтхон ч гомдоллох зүйл алга. Яахав Мэссигоол маань дубль хийснээр бид ялагдлаас аврагдлаа. Хэдийгээр бидний хүссэн үр дүн биш ч ийм өрсөлдөөн л биднийг хурцалдаг шүү дээ.... Форча Барса !!!!!!

 

Нэг күлэгийн сэтгэгдлийг сийрүүлье...

Тоглолтын хэв маяг жаахан л тиймхэн санагдлаа. Харин үр дүн нь тэнцээ байсан нь санааг минь зовоож байна. Ибрад өгсөн улаан карт арай л хатуудчихсан юм. Хэдийгээр тэр тэнэг үйлдэл хийсэн ч шийтгэл нь хатуудлаа. Алвес, Пуёоль, Милито, Максвэлл, Яаяа гэсэн хамгаалалтын супер шугам Андалусын жижигхэн багийн довтолгоны дарамтыг дийлсэнгүй. Уул нь Алмериагийн эсрэг гоол алдахгүй тоглоход хангалттай үр дүн биш гэж үү? Тэд азтай байлаа. Ахлагч маань азгүй байлаа.Милито маш удаан хугацааны турш гэмтэлтэй байсан ч гайхалтай үр дүн гарлаа. Гэмтлээс эргэн ирснээс хойш супер тоглосоор байна. Пикэ Пуёолийн хамгаалалтын шугам сайн ажилладаг. Хэрвээ Милитогийн оронд Пикэ байсан бол ямар үр дүн гарах байсан бол?

 

Минийхээр яг л ижил... Өнөөдөр Милито маш сайн байсан. Жинхэнэ хамгаалалтын мангас байсан бол Пуёоль маань хоёр ТОМ алдаа гаргалаа. үр дүн нь манай хаалганд хоёр гоол орлоо. Энэ тоглолтоос харахад хэдэн зүйл хэлэхийг хүсч байна.

 

1. Златаны фэн миний хувьд энэ тоглолтоос гарсан үр дүнд санаа зовохгүй байна. Тэр бол гайхалтай тоглогч, аугаа тоглогч боловч Барсад лав тийм биш байна. Түүний шүтэн бишрэгчийн хувьд тун удахгүй гайхамшигтай тоглох болно гэдэгт итгэж байна.  Давталтыг харлаа. Златан яав ч улаан карт авахуйц алдаа гаргаагүй. Тэр бөмбөгний төлөөх тэмцэлийн үед тоглогчийг түлхсэн. Шүүгч буруу шийдвэр гаргасан. (Гэхдээ надад бол өгсөн нь дээр юм шиг санагдсан. хэхэ... Жаахан юм ухаараг...)

2. Златаны гоолгүйдэл, Анригийн өнгөрсөн улирлынх шиг формгүй тоглолт манай тоглолтын үндсэн асуудлуудын нэг болоод байна. Тэгээд ч хагас хамгаалалтын шугам ноднингийнх шиг биш байна. Бид өнгөрсөн улиралд оруулсан гоолныхоо 2/3-ыг л оруулаад байгаа. Хагас хамгаалалт маань ноднингийнх шиг биш тул энэ жил урд шугам маань гоолын бороо оруулж чадахгүй байна.

3. Би нэг зүйлийг санаж байна. 2007 онд бид яг иймэрхүү байдлаар Реалд байраа булаалгасан. Хэрвээ Алмериа шиг багуудад оноо алдаад байвал Бид 2007 оны азгүйдлээ давтаж магадгүй л юм....

 

Тэхдээ зүгээрээ цоглог байноо, цоглог байна.......

 

 


The comment section is restricted to members only.
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 07, Ням гариг, 04:02
 

| Барселона клубын Монгол дахь хөгжөөн дэмжигчдийн сайт | Бидний тухай |