Рибери: Миний ирэдүй ойрын 2-3 долоо хоногт шийдэгдэнэ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн С.Амартүвшин   
2010 оны 3-р сарын 08, Даваа гариг, 05:32

http://real.theoffside.com/files/2010/01/franck-ribery-soccerplayer.jpg

Бавари Мюнхэн болон Францын шигшээ багийн зүүн жигүүрийн вингэр Франк Рибери өөрийн ирээдүй нь 2010 оны 3 сард багтан шийдэгдэх бол гэжээ Маш удаан хугацаанд улиг домог болтол яригдсан түүний ирээдүйн шилжилтийн талаар шийдвэр гарахад ойрхон байгаа бололтой.

Рибери Telefoot-д ярилцлага өгөхдөө ингэж өгүүлжээ.

"Би яг 100 хувь Реал, Барса, Челси гэх мэт намайг сонирхсон багуудын аль нэг рүү явна гэж хэлж чадахгүй. Ирээдүйд шийдэгдэх болно. Энэ нь ойрын 2-3 долоо хоногт гэсэн үг гэжээ."

26 настай түүнтэй Барса, Реал, Челси, Юве, МанЮ зэрэг гигантууд холбогдоод байгаа билээ. Түүний Баварид үлдэх эсэх нь магадгүй энэ сардаа багтаан шийдэгдэх юм байна. Энэ улиралд Рибери бараг тоглож чадаагүй гэмтэл бэртэлд ороогдоод байгаа бөгөөд хоёр тойргийн өмнө Хамбургерийг 1-0 харьцаагаар хожиход гоолдсон байна. Харин уржигдар тоглосон Кельнтай хийсэн тэнцээний тоглолтод ердөө 37 минут тоглосон билээ.  Мюнхэн зуны цонх нээгдэхээс өмнө шийд гаргах гэж хичээж байгаа юм. Учир энэ жил дуусахад цаана нь нэг л жилийн гэрээ үлдэж байгаа бөгөөд үнэ нь навс унах юм.


The comment section is restricted to members only.
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 3-р сарын 08, Даваа гариг, 06:15
 

| Барселона клубын Монгол дахь хөгжөөн дэмжигчдийн сайт | Бидний тухай |