| Иниестагийн дарс |
|
|
|
| Бичсэн С.Амартүвшин |
| 2010 оны 3-р сарын 08, Даваа гариг, 05:48 |
|
Андреас Иниеста тун удахгүй өөрийн төрсөн нутагтаа тарьж ургуулсан усан үзмээр нэрсэн нэрийн дарс гаргахаар болжээ. Иниеста өөрийн төрсөн хот Фуэнталбияд хамтарсан үйлдвэр эзэмшихэр болсон бөгөөд хоёр сарын турш тоног төхөөрөмжөө угсран ажилуулахаар бэлдэж байгаа юм байна.
Түүний үйлдвэр нь "Bodegas Iniesta S.L." гэсэн нэртэй байх бөгөөд сайн чанарын дарс хийж байх юм гэнэ. Гэхдээ яг одоогоор ямар нэртэй дарс байх нь тодорхойгүй байгаа юм байна. Гурван төрлийн дарс хийхээр төлөвлөөд байгаа ба өргөжүүлэх санаатай байгаа юм гэнэ.
Үндсэндээ Кастилла Ла Манча нутагт маш өргөн тархсан Bodal маягийн улаан дарс хийх нь тодорхой аж. Мөн цагаан дарс ч бас хийх юм гэнэ. Нэг талаараа энэ нь түүний энэ ажиллагаа нь бизнесийн үр ашгийг харж байгуулж байгаа ч нөгөө талаасаа Европын улс орнуудаас хамгийн хүнд нөхцөлд байгаа Испанид, тэр дундаа өөрийн төрсөн нутагтаа ажлын байр нэмэгдүүлэх хүсэл эрмэлзлийн үүднээс байгуулж байгаа юм гэнэ. Төрсөн нутгаа мартаагүйд нь олон хүн талархаж байгаа юм гэнэ. The comment section is restricted to members only. |



