Барсад итгэх 10-н шалтгаан PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн С.Амартүвшин   
2010 оны 3-р сарын 09, Мягмар гариг, 15:26

Зураг

Хэдий барса энэ улирал өнгөрсөн улиралих шиг доминант байх чадахгүй байгаа ч тоон үзүүлэлт, баримтууд тэдний талд байна. "Өдөр тутмын спорт" сонин 10н тэдэнд итгэх шалтгааныг нэрлэсэн байна.

1. Улирлын 41 тоглолтонд гуравхан хожигдсон
Нийт 73% хожил авж байгаа багт итгэхгүй байхын аргагүй, тэд өөрсдийн тогтвортой тоглолтоороо өнгөрсөн жилийн адил дахин аваргын төлөө тоглох чадвартай гэдгээ харуулж байна. Үүнээс гадна тэд реалаас 7н тоглолт илүү хийсэн ч хожигдол нь хоёр дахин бага байна.

2. Өнгөрсөн улирлын мөн үеийнхээс 2 оноогоор илүү

Хэдийн өнгөрсөн жилийх шиг илт тасархай тоглохгүй байгаа ч үр дүн нь сайн байна. Өнгөрсөн улирлын 25 дахь тойрогт 60 оноотой байсан бол, одоо 62 оноотой байна.

3. Хүчирхэг хамгаалалтаараа 13 тоглолт гоол алдаагүй.
Валдес болон хамгаалалтын албаныхан өнгөрсөн жилийхээс илүү сайн ажиллаж байна. Тэд 25н тоглолтоос 13д нь гоол алдаагүй буюу ердөө 16н гоол алдаж одоогоор лийдгээ хамгийн бага гоол алдснаараа тэргүүлж байна.

4. Гуравхан тоглолтонд гоол оруулаагүй.

Хэдийн энэ жилийн баг өнгөрсөн жилийнх шиг гоолын машин биш ч багагүй гоол оруулаад байна. Ердөө гуравхан тоглолтонд (Интер,Рубин, Валенсиатай бүгдэд нь 0-0 -ээр тэнцсэн) гоол оруулж чадаагүй бөгөөд нийт 89 гоолыг 41 тоглолтонд оруулсан байна. Үүнээс гадна Мэсси 19-н гоолоор Ла лигийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна.

5. ФИФА-н вирус дахиж тоглолтонд нөлөөлөхгүй
Улсын шигшээ багуудын тоглолттой завсарлага үе барсад хамгийн хүндээр тусдаг бөгөөд энэ улирлын 4 завсарлагааны дараах тоглолтонд 1 хожиж 3 тэнцсэн байна. Азаар одоо улирал дуустал дахин завсарлага байхгүй байна.

6. Барсагийн загварын тоглолт нэгэнт тогтож, өөрийн бүтээгдхүүндээ тогтож байна
Реалын тоглолт бол тэдний өндөр үнээр авсан тоглогчдын хувийн ур чадвар дээр тогтдог бол барсагийх уламжлалт довтолгоо зонхилсон, 70-н хувийн бөмбөг эзэмшсэн тоглолтондоо тогтдог. Энэхүү арга барилаар барсагийхан бага наснаасаа эхэлж тоголж эхэлдэг бөгөөд яг одоогийн гарааны 11-н тоглолгчын 8 нь өөрийн бүтээгдэхүүн байна. (Валдес, Пикэ, Пуёоль, Хави, Инеста, Бускэтс, Мэсси, Педро)

7. Жинхэнэ Ибра гарч ирээгүй л байна
Энэ жилд Этоогоор солигдож ирсэн Сери А-н мэргэн буудагч одоогоор яг барсагийн хэмнэлд тохирч өөрийн тоглолтоо гаргаж эхлээгүй байна.

8. Чухал тоглолтонд хожигддоггүй
Урлагийн бүтээл болсон тоглолтуудаасаа гадна тэд хамгийн чухал тоглолтуудад хожигдоогүй хэвээр л байна (Севийяд хааны цомд хожигдсоныг эс тооцвол).

9. Хоёр чухал тоглогч удахгүй гэмтлээс эргэж ирнэ
Энэ жил шилдэг тоглолтоо үзүүлж эхний хагас улирал гараанд байнга гарах болсон Кейта энэ долоо хоногт гэмтлээс эргэн ирэх бол Абидаль хоёр долоо хоногийн дараа ирнэ.

10. Энэ жилийн Реал Мадрид бол сүүлийн 10 жилийн хамгийн шилдэг нь гэж Мадрид хотыхон үзэж байгаа бол Барса одоогоор тэдэнтэй тэнцүү оноотой байгаа бөгөөд хоорондын тоглолтонд хожсон гэдгээрээ Барса нэгт бичигдэх ёстой. Бернабуд тэнцэхэд л тэд улирлын эцэст оноо тэнцүү байсан ч тэргүүлэх боломжтой болно.

 

(Орчуулсан Төгсболд)


The comment section is restricted to members only.
 

| Барселона клубын Монгол дахь хөгжөөн дэмжигчдийн сайт | Бидний тухай |