Мистер Ээсийн тойм PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн С.Амартүвшин   
2010 оны 3-р сарын 09, Мягмар гариг, 15:38

Спорт цонхын гишүүн, Барсагийн үнэнч фэн Мистер Ээс буюу Саруулынхаа гоё тойм бичлэгүүдийг оруулж байгаа билээ. Энэ удаа өнгөрөгч амралтын өдрүүдээр явагдсан Ла лигийн 25-р тойргийн тоймоос оруулъя. Үргэлжлэл байгаа...

25-Р ТОЙРОГ...... 3 САРЫН 6-НД............

Estadio Riazor - 15000
Deportivo La Coruña 3 - 1 Tenerife
17' 0 - 1 Juan Luis Lorite
33' Juan Rodríguez 1 - 1 55' Andres Guardado 2 - 1
67' Diego Colotto 3 - 1
Shots (on Goal) 7(3) 11(2)
Fouls 12 17
Corner Kicks 4 3
Offsides 2 2
Time of Possession 47% 53%
Yellow Cards 1 1
Red Cards 0 0
Saves 1 0
Дэпор талбайдаа эхэлж гоол алдсан ч 3 дараалан хийж рэлэгшнд бгаа Тэнэрифэг 3-1-длээ..........
17 минутанд Тэнэрифэ-н Пабло Сицилия-н баруунаас өгсөн дамжуулалтыг Луйс Лоритэ 16 дотор тогтоон баруун хөлөөр хаалганы баруун буланд цохиж гоол........ 0-1........ зочид тэргүүлж эхэллээ..........
16 минутын дараагаар эзэн багийн Гуардадо-н зүүнээс хөөргөж өгсөн кроссыг Жуан Родригэз хаалганы урдаас мөргөж гоол....... 1-1....... галзуу мөргөлт блаа.........

2-р үе.....
55 минутанд эхний гоолын дамжуулалтыг өгсөн Андрэс Гуардадо супер гоол хийлээ......... 16-н гаднаас зүүн талаас маш хүчтэй цохисон нь хаалганд орчихлоо........
12 минутын дараагаар талбайн эзэд дахин гоолдлоо...... 16-н шугам дээрээс хамгаалагч Колотто баруун хөлөөр доогуур цохисон нь хаалганы зүүн буланд орлоо...... 3-1.......
өмнөх тойрогт шар шумбагчдад хожигдсон талбайн эзэд сүүлийн 6 тоглолтоос 2 дахь хожлоо авлаа........ 1 тэнцээ 3 хожигдолтой бсан............ Тэнэрифэ-н хувьд 3 дараалан хожигдлоо....... өмнөх 2 тоглолтонд 9 гоол алдаад бсан билээ......... Баскуудад 4-1, Реалд 5-1-р нухуулаад бсан....... энэ удаа 3-1...........

Estadio Mediterraneo - 15000
Almeria 2 - 2 Barcelona
12' Domingo 1 - 0
42' 1 - 1 Lionel Messi
57' Carles Puyol (og) 2 - 1
60' УЛААН КАРТ - Zlatan Ibrahimovic
66' 2 - 2 Lionel Messi
Shots (on Goal) 7(2) 22(8)
Fouls 17 12
Corner Kicks 5 5
Offsides 1 2
Time of Possession 28% 72%
Yellow Cards 0 0
Red Cards 0 1
Saves 6 1
Алмэриятай тэнцчихлээ…….. ахлагч маань тэнцээний гоолыг өөртөө хийгээл…… Пэп, Ибра хөөгдөөл……. хүндхэн тоглолт боллоо………
Манай гараанд – Валдэз, Милито, Пуёол Максвэлл, Алвэс, Яаяа, Инэста, Шави, Пэдро, Ибра, Мэсси нар гарч сэлгээгээр Бускуэтс тоглолоо........
Барса тоглолт эхлээл илүүрхэж бсан ч
12 минутанд гоол алдчихлаа....... эзэн багийн Бэрнардэлло-н цохисон булангийн цохилтыг 16-с Доминго Сисма ахлагчийг маань агаарт ялж........ мөргөөл гоолдчихлоо...... 1-0.......
9 минутын дараагаар 16-н гаднаас Шави фрий кик цохисныг Алмэрия хаалгач Диего алвэс хааж булангаар гаргав........
Дараахан нь эзэн багийн Гуйлэрмэ зүүнээс тун эвгүй цохисныг Валдэз хааж чадлаа.......
27 минутанд Мэсси-г хаалганы урдаас мөргөх үе айлын хамгаалагч унагасан ч шүүгч алдаа энэ тэр заасангүй.... үүнд бухимдсан Пэп шүүгч Carlos Clos Gomez руу дайрч.......... шүүгч чаддагаа хийж манай хүнийг талбайгаас хөөчихлөө.......
Дасгалжуулагчгүй болсон ч
42 минутанд Мэсси 16-н гаднаас зүүн хөлөөр фрий кик цохиол гоолдчихлоо......... 1-1... ганган цохисон л доо.........
2-р үе.......
57 минутанд эзэн багийн Пиатти-н зүүнээс өгсөн кроссыг Пуёол хаалга руугаа хатгаад own goal……… 2-1....... ахлагч маань яагаал бна даа........
3 минутын дараагаар шүүгч Ибраг хөөчихлөө..... Сисмаг 16 дотор хавирч унагалаа гээл.........
Хүн дутуу бсан ч 66 минутанд Мэсси тэнцүүлж дөнгөлөө..... Пэдро-н зүүнээс өгсөн кроссыг хамгаалагч мөргөснийг Мэсси ойроос шууд цохиж 2-2........
3 минутын дараагаар Мэсси хэт трикдэх дөхлөө...... авч орон 16-с хүчтэй цохисныг Диего Алвэс гайхалтай хаалаа........
80, 84 минутанд Мэсси 2 ч удаа 16-н гаднаас тун эвгүй цохисныг Алвэс мөн л хаачихаад блаа.......... нэгийг нь алдсан бол ч...... Алвэс супер блаа...... тэрээр 6 сэйв хийжээ......... Мэсси маань даблдснаар лигид 19 гоолтой мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж эхэллээ..........
Зураг
ЧИЛИЙН ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ӨРТӨГСДИЙН ДУРСГАЛД......

Зураг
ИНЭСТА........

Зураг

Зураг
МЭССИ......

Зураг

Зураг

Зураг
ЯАЯА......

Зураг
ИБРА.....

Зураг

Зураг
МАРКЭЗ-Н ЖААЛ......

Estadio Santiago Bernabéu - 75000
Real Madrid 3 - 2 Sevilla FC
10' 0 - 1 Xabi Alonso (og)
52' 0 - 2 Ivica Dragutinovic
60' Cristiano Ronaldo 1 - 2
64' Sergio Ramos 2 - 2
90' Rafael Van der Vaart 3 - 2
Shots (on Goal) 35(13) 2(1)
Fouls 19 16
Corner Kicks 6 5
Offsides 1 5
Time of Possession 64% 36%
Yellow Cards 3 5
Red Cards 0 0
Saves 0 10
РЕАЛ 2-0-р хожигдож яваад хожлоо…… энэ тоглолтыг Марадано үзээд сууж бна лээ… бодуул Хугайны тоглолтыг сонирхож яваа бх……… өнгөрсөн зун буйр сэлгэсэн Нэгрэдо хуучин багийнхаа эсрэг туллаа.......
10 минутанд зүүнээс Навас-н өгсөн кроссыг Сэвилл-н Нэгрэдо, Реал-н Шави Алонзо нар өрсөлдөөл Шави тулаанд ялж өөрийн хаалганд хийчихлээ........ 0-1...
Гоол алдснаас хойш РЕАЛ балбаж гарлаа.........
Шави Алонзо 22 минутанд 16-н гаднаас хүчтэй цохисныг СЭВИЛЛ хаалгач Палоп бариад авав.........
2 минутын дараагаар Кристианы холын фрий кик-г 16-с Кака мөргөсөн нь хаалганы дээгүүр.....
Дараахан нь зүүнээс Марсэло хүчтэй цохисныг Палоп хааж булангаар гаргалаа......
35 минутанд Хугайн 16-с хүчтэй цохисныг Палоп хаагаал.....
4 минутын дараа Кристиан холоос цохисныг мөн л хаалаа..... Палоп сайн бна аа........
2-р үе эхлээл.....
7 минут болж бхад РЕАЛ дахин гоол алдчихлаа.... 16-н гаднаас нилээн холоос /35 яард/ Драгутинович фрий кик цохисныг Касилас хааж чадалгүй хаалгандаа алдчихлаа...... бөмбөг хаалганы өмнө нэг ойгоол хаалганд орчихов...... 0-2... РЕАЛ талбайдаа хожигдоол......
57 минутанд Кака 1-с цохисныг Палоп бариад авлаа.....
3 минутын дараа Хугайн төвд айлын тоглогчоос бөмбөг булаан авсан нь гоол болчихлоо....... Марсэло-н кроссыг хамгаалагч тасалсан ч........ ойсон бөмбөгийг Кристиан хаалга руу оруулснаар 1-2......... Кристианы лигийн 14 дэх гоол......
63 минутанд 16-н гаднаас Гути хүчтэй цохисон нь дээд хөндөл онолоо......
Дараахан нь РЕАЛ тэнцүүллээ.... сэлгээгээр орж ирсэн Ваартын цохисон булангийн цохилтыг хаалганы урдаас Рамос мөргөж гоолдсноор.... 2-2..... Рамос хуучин багийн хаалганд гоолдоол........
70 минутанд Хугайн зүүн талаар авч орон 16-с цохисон нь хаалганы зүүн шон хуслаа........
3 минутын дараагаар Хугайны 16-с цохисон нь дээд хөндөл хуслаа......... балбажийна аа.........
78 минутанд Хугайн авч ороол цохисон нь хаалганы гадуур......
Үндсэн цаг дуусч нэмэлтийн эхний минут.... Марсэло холоос цохисныг Палоп хааж ойсон бөмбөгийг Кристиан нэмсэн нь багийнхаа тоглогчийг онолоо......
Дараахан нь Рамос-н баруун жигүүрээс хөөргөж өгснийг Хугайн ойроос мөргөж Палоп ч хаав...... гэтэл ойсон бөмбөгийг Ваарт нэмээд гоол......... 3-2...... шүүгч 4 минут сунгасан......... 2 дахь минутанд нь хожлын гоолыг хийчихлээ...............
Довтолгоо аймаар бсны дүнд хожил авч чадлаа.....
Shots (on Goal) 35(13) 2(1)
Saves 0 10
Палоп 10 сэйв хийжээ…….. тоглолтын баатар мэдээж Ваарт блаа......
Зураг
0-1..........

Зураг
0-2……….

Зураг

Зураг

Зураг

Зураг
РАУЛ…….

Зураг

Зураг

(by MrS)


The comment section is restricted to members only.
 

| Барселона клубын Монгол дахь хөгжөөн дэмжигчдийн сайт | Бидний тухай |