Бускэтс: Би Яаяагаас их зүйлийг сурсан PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн С.Амартүвшин   
2010 оны 6-р сарын 13, Ням гариг, 14:00

Зияк зун болоод дээрээс нь дэлхийн аварга явагдаад юун Барсагийн мэдээ болоод байдаг. Мэдээ нь яг л нэг хэвийн наймааны цуурхал эсвэл гэрээ сунгасан гэх мэт л байх юм. Энэ үед зүгээр байхаас ярилцлагуудыг оруулж байя даа гэж бодлоо.

Манай төвийн хагас хамгаалагч Серхио Бускэтс Эль Мундо Депортивод Ярилцлага өгчээ. Ойлгосноороо л орчуулсан шүү. Буруу зүйл гарсан бол уучлаарай... хэхэ

Та хоёрхон жилийн өмнө л гуравдугаар дивизионд тоглож байсан. Гэтэл одоо Дэлхийн аваргад оролцох гээд байж байдаг? Тэр үеэ та санадаг уу?

Өө олон удаа санадаг шдээ. Гэхдээ энэ бол байдаг л зүйл гэж бодож байна. Бас дурын хүнд тохиолдоод байдаг хувь заяа биш гэж бодож байна. Би Дэлхийн аварга эхлэх мөчийг тэсэн ядан хүлээж байна. 21 настайдаа энэ тэмцээнд оролцоно гэдэг бол миний хувьд бахархалтай, бас баяртай хэрэг болж байна. Хэрвээ бид ялж чадвал өөрийгөө харуулах цаг болжээ гэж ойлгоно.
Шигшээгийн 23 тоглогч дотроос хамгийн залуу нь байна гэдэг ямар мэдрэмж төрүүлэх юм?

Би өөрийгөө хамгийн залуу нь гэдгээ мэдэж байгаа. Бас манай багийн 3 тоглогч 1988 онд төрсөн байгаа. Бид ийм насан дээрээ шигшээдээ багтсандаа өөрсдөөрөө бахархах сэтгэл төрж байгаа шүү. 2008 онд Европын аварга цол хүртсэн багийнхантай хамт байгаа гэдэг бол гоё шүү дээ. Мөрөөдөл л гэсэн үг. Одоо бол би тэдэнтэй хамт дэлхийн аварга болмоор байна.

Европын аваргын финалыг хаана үзэж байсан бэ?


Би нэг найзынхаа хуриманд очсон өдөр тэр тоглолтыг үзсэн. Тэр бид хоёр багаасаа л хамтдаа тоглодог байсан. Одоо Нумансиад тоглодог л доо. Тэгээд багаасаа найзалж байсан хэдэн залуус хамтдаа үзсэн дээ.

Хүүхдийн багт байхад тань хамдаа тоглож байсан Педро одоо таны замаар явж байна?

Педро надаас нэг ах. Бид хамтдаа Сегунда Б-д түрүүлж байсан. Одоо бас хамтдаа Дэлхийн аваргад оролцох гэж байна. Тэр маш хурдан өсөн дэвжиж байгаа. Хэрвээ давуу талаа олж харж чадахгүй л бол чи түүний ард хоцорч, цаг хугацаа харвасан сум шиг өнгөрнө гэж би боддог. Бид хамтдаа энэ тэмцээнийг зугаатай, дурсамжтай үдэхийг хүсч байгаа.

Дэль Боскэ дасгалжуулагч байх үед та гараанд байна гэж боддог уу?


Гараанд гарах уу, үгүй юу гэдгийг дасгалжуулагч шийддэг. Бид бүгдээрээ л тоглон багтаа тус хүргэхийг хичээдэг. Гэхдээ дасгалжуулагчийн үг хэнийг тоглуулахыг тодруулдаг.

12 тоглолтод 12 ялалт, дасгалжуулагчид эргэлзэх зүйл алга. Тиймээ?

Шигшээ багтаа яг Барсад байдаг шиг цом хүртэнэ гэж бодож байна. Хэрвээ бид ялалтаа үргэлжлүүлж чадвал...

Барсагийн үндсэн багийн хаалгач Виктор Валдес шигшээгийнхээ хувьд нусгай бацаан л гэсэн үг. Та түүнд зөвлөгөө өгсөн үү?

Та бүхэн түүний нас, арвин туршлагыг хүндэтгэх ёстой. Хэдийгээр би түүнтэй харьцуулахад илүү олон тоглолтыг шигшээд хийсэн ч Валдестай Барсагийн Валдестай харьцаж байгаа мэт л харьцдаг. Би түүнийг хүндэлдэг.

Вийяа одоо клубынхээ хувьд таньтай хамт хүчин зүтгэхээр боллоо?

Дараагийн улирлаас Вийяа бидэнд маш их тус хүргэнэ гэж найдаж байгаа. Улирал болгон л маш олон гоол хийдэг довтлогч шүү дээ. Тэр орон зай, боломжууд үүсгэн тоглодог багт маш чухал үүрэгтэй хүн. Тэр төвийн довтлогч яаж тоглодгийг маш сайн мэддэг гэж би боддог.

Сэскийг Барсад ирүүлэхээр ятгаж байна уу?

Бид үргэлж л Сэскийг ирээсэй гэдэг шдээ. Тэр бол Каталан. Бидний зарим нь түүнтэй хамт хүүхдийн багт тоглож байсан. Бас зарим нь түүний эсрэг тоглож байсан. Би ч багадаа түүний эсрэг тоглож үзсэн. Гэвч тэр одоо ч гэсэн Арсеналын тоглогч хэвээрээ байна. Бид юу болохыг харж л байя.

Яаяа Туре явна гээд л байна. Та түүнтэй хоёр жилийн турш өрсөлдөж байгаа. Энэ талаар юу бодож байна?

Юу болохыг би сайн мэдэхгүй л байна. Би хэний ч өмнө, хэнд ч гэсэн “Яаяа бол аугаа тоглогч” гэж хэлж чадна. Би түүнээс маш их зүйлийг сурсан. Надад их зүйл зааж өгсөн шүү.

Барсагийн сонгууль?

Бидний хувьд үүнд оролцох юу ч байхгүй шдээ. Бидний энд ч мэдээ бас бага байна.

Вийяа ирлээ. Сеск ирж магадгүй. Тэгсэн Мадридад Моуриньо ирээд “сөрөг довтолгоо”-нд бэлдэж байна?

Мадридын эсрэг тоглолт бүр нэмэлт мотивац өгч байдаг. Тиймээс Моуриньо ирсэн ч, ирээгүй ч ямар нэгэн ялгаа байхгүй гэж бодож байна. Тэнд юу ч болж байсан бид өөрсдийнхөө хийх ёстойд л хамаг анхаарлаа хандуулахад л болно гэж бодож байна.

Таниас Гуардиола, Дэль Боскэ хоёр юугаараа ялгаатай вэ гэж асуувал?

Тэд ижилхэн зүйл хүсдэг. Барса болон Испанийн шигшээ яг ижилхэн хэв маягаар тоглодог. Маш олон тоглогчид аль алинд нь тоглодог. Багавтар жижиг ялгаанууд бий. Гэхдээ их биш.

Таны тоглодог байрлал Барсад болон шигшээ багт Бускэтс гэдэг хүнийг түлхүүр тоглогч болгож байна гэвэл та юу гэж хариулах вэ?


Би боломжтой бүх л зүйлээрээ багтаа туслахыг хичээдэг. Би их хугацааг талбай дээр өнгөрүүлэхэд л хангалттай сэтгэл ханамж авдаг. Хэрвээ намайг чухал хүн гэж байгаа бол сайн мэдэхгүй юм ямар ч байсан гомдоллохгүй ээ.

Чави, Пуёоль гэсэн дэлхийн аваргын туршлагатай хамтрагчид таньд юу гэсэн бэ?

Тэд дэлхийн аварга бол бусад ямар ч тэмцээнтэй харьцуулах боломжгүй гэж ярьж байсан. Хөлбөмбөгчний хувьд хамгийн чухал тэмцээн. Тэд энэ тэмцээний арвин туршлагатай. Харин би хараахан үгүй. Би энэ тэмцээн яг явагдах үед илүү олон асуултыг асууж болох юм л даа. Холбоодын цомын үед тэд надад их тусалж байсан.

Дэлхийн аваргын анхны дурсамж тань юу вэ?

1998 оны Францын Дэлхийн аваргын үеэр би 10 настай байсан. Тэр үеийн Францын баг үнэхээр гайхамшигтай санагдаж байж билээ.

Испани бас Франц шиг Дэлхийн цом ба Европын аваргыг авч чадах болов уу?

Харьцуулах боломжгүй цаг хугацаа гэж байна. Бид Франц шиг байх болно гэж итгэж байна. Бид сайн баг байсан учраас Европын аварга болсон. Энэ туршлага Дэлхийн аваргад туслана гэж бодож байна.

Саудын Арабад хийгдсэн эхний нөхөрсөг тоглолтын үеэр тийм ч итгэлтэй санагдаагүй...

Бид тэр тоглолтоос ямар ч багийг дутуу үнэлж болохгүй гэж үзэх болсон. Тоглолт бүр хэцүү байх болно. Өглөө, орой бүр биеийн хүчний дасгалаа сайн хийх ёстой. Тэр нь тоглох үед хэрэг болно. Ялалт үргэлж чухал байдаг. Үүнд л бэлдэх хэрэгтэй.

Холбоодын цомын тэмцээнд хуримтлуулсан туршлага тань нөлөөлнө байх даа?


Өмнөд Африк бол маш өвөрмөц орон. Яг одоо бол хүйтэн байна. Бас орчиндоо дасах гэж бага зэргийн асуудалтай байна. Гэхдээ эерэгээр харах хэрэгтэй. Сайн тоглох бас ялах л хэрэгтэй дээ...


The comment section is restricted to members only.
 

| Барселона клубын Монгол дахь хөгжөөн дэмжигчдийн сайт | Бидний тухай |