|
Бичсэн С.Амартүвшин
|
|
2010 оны 6-р сарын 16, Лхагва гариг, 00:59 |
|
Өнгөрөгч бүтэн сайн өдөр болсон ерөнхийлөгчийн сонгуулиар Сандро Роселл гэгч эрхэм сонгогдлоо.
Эцсийн үр дүн гарахад Роселл 61.35 хувийн санал авсан бол Бенедито 14.09 хувь, Ингла 12.29 хувь, Фэррэр 10.80 хувийн санал авчээ. 61.35 хувь нь клубын түүхэн дэх хамгийн өндөр санал авсан хувь юм. Роселл гэгч хэн бэ? гэдгийг та бүхэндээ танилцуулъя.

Жинхэнэ нэр нь Alexandre Rosell i Feliu ч Сандро Росэлл нэрээрээ олонд алдаршсан. 1964 оны 3 сарын 6-нд Барсэлонд төрсөн тэрээр Escuela Superior de Administración y Dirección de Empresas-н Мастерын зэрэгтэй. ам бүл 4. 2 хүүхэдтэй. аав нь ч Барсад удирдах ажил хийж байсан. тэрээр Bonus Sports Marketing компанийн үндэслэгч. Бага байхдаа Ноу кампад бөмбөг зөөдөг жаал байсан аж. Мөн хөлбөмбөг ч тоглодог байсан. 1992 оны Барсэлоны олимпийн Маркэтингийн албанд ажиллаж байсан. Мөн Найк-д. 2003 оноос Лапорта-н сонгуулийн компанид ажилд зөвлөхөөр ажиллан дэлхий нийтэд танигдсан билээ. Түүнийг Барсад Роналдиног авчирсан гэдгээр хүмүүс мэддэг болсон.
2003 оны ерөнхийлөгчийн сонгуульд Лапорта ялж Росэлл Бэкэм-г БАРСА-д авчирахаар үзэж эхэлсэн. Тэрээр 80 хувь итгэлтэй байсан ч Англи эр РЕАЛ-г сонгосон. Бэкэм-г заналт дайсандаа алдсны дараагаар Ронниг авахаар боард шийдсэн. Санхүү хүндхэн байсан ч Ронниг МАН-д алдалгүй авч чадсан нь БАРСА-д маш том гавьяа байсныг цаг хугацаа харуулсан билээ. Бэкэм-г РЕАЛ руу явуулсан Английн аваргууд Ронниг мөнгөөр зодож авах боломжтой байсан ч Росэлл-н ачаар тэрээр Каталонд ирсэн билээ. Учир нь Росэлл Бразилд НАЙК-н гүйцэтгэх байхдаа Роннитой нилээн дотно танилцаж чадсны хүчинд авсан. 2005 онд БАРСА хэдийгээр лигид аваргалсан ч Росэлл спорт хариуцсан дэд ерөнхийлөгчийн албан тушаалаа өгсөн билээ. Учир нь Лапорта-н явуулж байгаа бодлого өөрийнх бодож байсантай таараагүйгээс.
2006 онд БАРСА аваргуудын лигийг авдаг жил тэрээр Benvingut al món real (Welcome to the real world) нэртэй номоо хэвлүүлсэн бөгөөд энэ ном тэр чигтээ Лапорта-н эсрэг байсан гэхэд болохоор. Росэлл өөрийнхөө огцорсон шалтгаан энэ тэрээ дурьдсан байлаа. 2006 онд ерөнхийлөгчийн сонгуулд Лапорта дахин ялсан билээ. Росэлл энэ удаа түүнийг дэмжээгүй. Тэрээр өөрөө ч нэрээ дэвшүүлэхгүй гэж ярьдаг байв. Тэрээр Лапорта-н клубын бүх салбарт үйл ажиллагаа явуулдгийг нь дэмждэггүй байлаа. 2008 оны 6 сарын 27-нд тэрээр 2010 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор зарлалаа. Сонгуульд клубын гишүүдийн 60 хувийг саналыг авч ялалт байгуулж чадсан. Одоо хэрхэн ажиллахыг цаг хугацаа л харуулна даа.
(bu MrS)
The comment section is restricted to members only. |