Лапорта солигдсон ч Фабрег сонирхсон хэвээр байна PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн С.Амартүвшин   
2010 оны 6-р сарын 16, Лхагва гариг, 01:25

Английн The Guardian сонинд Барселона клуб ерөнхийлөгч нь солигдсон ч 23 настай Арсеналын ахлагчийг сонирхсон хэвээрээ байгаа гэж бичжээ.  Роселл сонгогдсныхоо дараа дасгалжуулагч Пэп Гуардиолатай уулзсан бөгөөд багаа улам хүчирхэгжүүлэх тал дээр ажиллах болсон гэж уг сонинд бичжээ.

Энэ 7 сарын 1-нээс албан ёсоор Барселона клубын ерөнхийлөгч болох Сандро Роселл Фабрегасыг авах нь дээ.

"Сескийн асуудал ямар түвшинд байгааг Лапорта тайлбарлаж өгсөн. Бид энэ асуудалд нэг байр суурьтай. Хэрвээ дасгалжуулагч тус тоглогчийг хүсч байгаа бол хэлэлцээр дараагийн шатанд гарах болно. Хэлэлцээрийг үргэлжлүүлэх болно. Ямар ч эргэлзээгүйгээр хэлэлцээр хийх болно." гэж Росэлл хэлсэн юм шиг байна даа.

 

Яг одоогоор ӨАБНУ-д байгаа Фабрегасын төлөө манай талаас албан ёсоор 33 сая паунд санал болгож байсан билээ. "7 сарын 1 хүртэл ямар ч зүйл болохгүй. Гэхдээ тэдэнд (Пэп ба түүний багт) хэрэгтэй л гэж үзвэл анхны сонголт нь тэр байх болно."


The comment section is restricted to members only.
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 6-р сарын 16, Лхагва гариг, 01:40
 

| Барселона клубын Монгол дахь хөгжөөн дэмжигчдийн сайт | Бидний тухай |