| Яаяа Английг тун удахгүй зорих нь |
|
|
|
| Бичсэн С.Амартүвшин |
| 2010 оны 6-р сарын 16, Лхагва гариг, 01:40 |
|
Каталаны Sport сонинд мэдээллснээр Яаяа Туре тун удахгүй Премьер лигийг зорихоор болжээ. Манчестер Сити клуб манай удирдлагуудыг ятгаж дөнгөсөн гэнэ. Гэхдээ зах зээлийн үнээр нь буюу 30 гаруй сая еврогоор зарагдах гэж байгаа бололтой. Ирэх хоёр долоо хоногт зааны ирээдүйг шийдсэн гэрээ байгуулагдах бөгөөд дэлхийн аваргын дараа зарлагдах бололтой.
Онцгүй л юм даа. Гэхдээ одоо яая гэхэв. Баяртай гэж хэлэх болсон бол хэлэхээс өөр яахав. 3 жилийн өмнө ФАНТАСТИК 4 гэж ирсэн тоглогчдоос хамгийн супер тогтвортой тоглосон нь ГНЕГНЕРИ ЯАЯА ТУРЕ л байлаа даа. Үнэхээр дэлхийн хамгийн шилдэг хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчдын нэг шүү дээ... Түүнийг орлуулах нэгнийг олно гэдэг ч хэцүү шүү хэцүү. The comment section is restricted to members only. |
| Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 6-р сарын 16, Лхагва гариг, 02:06 |



