| Нөхөрсөг тоглолтуудын хуваарь |
|
|
|
| Бичсэн С.Амартүвшин |
| 2010 оны 6-р сарын 16, Лхагва гариг, 01:50 |
|
Барсагийн албан ёсны вэбэд 2010-2011 оны улирлын өмнөх тоглолтуудын хуваарь тавигдсан байна. Энэхүү хуваариар 7 сарын 19-нөөс эхлэн баг хамтарсан бэлтгэлдээ гарах бөгөөд дэлхийн аваргад оролцогсод нь 7 сарын 31-нээс нэгдэх юм байна.
Эхний нөхөрсөг тоглолт нь Норвегийн нийслэл Осло хотод болох бөгөөд Валеренга хэмээх багийн эсрэг болох аж. Энэ тоглолт 7 сарын 29-нд болох аж. Улмаар Ази руу аялан тоглолт хийх бөгөөд 8 сарын 4-нд БНСУ-ын нийслэл Сөүл хотноо К-лигийн ШИЛДЭГ XI-ийн эсрэг тоглох бол 8 сарын 8-нд Бээжин хотноо шувууны үүр цэнгэлдэхэд Бээжин Гуоань клубтэй тоглох аж.
8 сарын 28 ба 29-ний аль нэгэнд Испанийн Ла лиг эхлэх юм байна даа. Тэрний өмнөхөн Испанийн супер цомын төлөө Севийяатай үзэлцэх юм байна. Тун удахгүй хуваарь нь гарна гэнэ дээ. Бас Жоан Гамперын цомд аль нэг багтай нөхөрсөг тоглолт хийх хуваарь бас хараахан тохироогүй гэнэ.
Бээжинд болохыг нь үзэх юмсан. Харьцангуй бага зардлаар явна даа. Билет нь ямар үнэтэй байхаас шалтгаалан 350-400 орчим болох бололтой. Хамгийн багадаа шүү. Групп үүсгээд явбал харьцануй хямд бололтой. Ажил гараад хөдөө явчихгүй бол очихыг хичээнээ... Үзэх сонирхолтой хүмүүс байна уу? Эртнээс бэлдэцгээе... The comment section is restricted to members only. |



