|

Каталаны Sport сонин бидний хайртай тоглогчоос ярилцлага авчээ. Ойлгож байгаагаараа л бичлээ. хэхэ.
Ойрын үед Барселонад юу болж байгаа талаар та мэдэж байгаа юу? Би дэлхийн аваргад хамаг анхаарлаа хандуулж байгаа. Гэвч би зарим нэг чухал зүйлүүдийг ажиглаж байгаа шүү. Сонгууль гэх мэт.
Лапортагийн засаглалын үеийг та юу гэж бодож байна? Би хэзээ ч Лапортатай ямар нэгэн асуудлаар ам мурийж байгаагүй. Тэд намайг маш сайн эмчилж, ер нь бүх зүйлийг өгсөн. Тиймээс надад гомдоллох шалтаг алга. Би болон манай гэр бүл тохь тухтай, тавлаг байдаг. Манай гэр бүлийнхээ түүнтэй үргэлж найрсаг харьцаатай байсаар ирсэн дээ.
Тэгвэл Сандро Росселийн талаар та юу хэлэх вэ? Би Сандрог мэднэ л дээ. Түүнийг Лапортатай хамт ажиллаж байх үеэс нь гэх үү дээ. Тэр болон Хосе Коломер, Гилермо Хойес нар намайг нэгдүгээр багт дэвшихэд тусалж дэмждэг байсан.
Дахиад л Сескийг Барсад газардуулах талаар яригдаад эхэллээ. Тэр Блауграна өмсгөлтэй болох тун ойрхон байх шиг? Би түүнтэй дахин мөр зэрэгцэн тоглохдоо таатай байх болно. Би түүнийг яг л Пикэ шиг мэднэ. Хүүхэд байхад түүнтэй хамт тоглодог байсан. Би түүнийг талбай дээр ямар зүйл хийж чадахыг нь мэднэ. Хамтдаа тоглохыг хүсч байна. Пикэ бас Манчестерээс ирэхэд тийм байсан.
Хүүхдийн багт байсан андуудаараа “мөрөөдлийн баг” бүрдүүлэн тоглох нь бараг л бодит байдал болох юм шиг байна? Тухайн үед, ялангуяа Пикэ Манчестер явж, Сеск Арсеналд ороход тийм бодол алга болсон гэхэд болно. Хэрвээ бид бүгдээрээ нэг багт тогловол маш онцгой зүйл болно гэж бодож байна.
Ямартай ч та ирэх улиралд Камп Ноуд шинэ хамтрагчтай болох нь? Тиймээ. Давид Вийяа. Тэр ирэх улирал бидэнд том тус хүргэнэ гэдэгт итгэж байгаа. Тэр бол гоолын мэдрэмжтэй жинхэнэ довтлогч. Би түүнийг багт их тус хүргэнэ гэдэгт бат итгэлтэй байна.
Бас нэг зүйл байна. Златан Ибрахимовичийн ирээдүй тийм ч тодорхой биш байгаа? Би багийн андууддаа нэг зүйлийг үргэлж хэлдэг. Би тэдний спортын замнал болон амьдралд нь үргэлж хамгийн сайн сайхныг хүсдэг. Тэд өөрсдийнхөө хувьд хамгийн сайн шийдвэрүүдээ гаргадаг. Би багийнхаа бүх гишүүдийг үнэлдэг. Бид нэгдмэл нэг үзэл санаатай баг учраас түүнийг үлдэнэ гэж бодож байна.
Багт багагүй хувь нэмэр оруулдаг тоглогч бол Габриель Милито. Та түүнийг шигшээ багтаа үгүйлж байна уу? Габи бол онцгой нэгэн. Бас надтай маш ойрхон байдаг анд маань шүү дээ. Түүнийг шигшээ багт маш хэрэгтэй нэгэн гэж боддог. Габи алсаас биднийг дэмжээд сууж байгаа нь лавтай. Яагаад гэвэл тэр маш сайн хүн.
Энэ дэлхийн аваргаас юуг хүсч байна даа? Аварга болохыг. Энэ бол миний хүсэл төдийгүй эх орон Аргентин улсын маань хүсэл. Яг одоо бол тоглож байна. Сайхан мэдрэмж төрж байна даа.
Хэрвээ финалд үлдвэл аль багтай тоглохыг хүсч байна? Пикэ, Чави хоёртой дэлхийн аваргын өмнө ярилцдаг байлаа. Би тэдний эсрэг тулаасай гэж найдаж байгаа. Харин түүнээс өмнө бол хүсэхгүй байна.
Одоогийн Аргентин, сонгон шалгаруулалтын Аргентин хоёрын ялгаа юу байна? Одоо бол яг Барсад тоглож байгаа юм шиг мэдрэгдэж байна. Тэмцээний өмнө би Диеготой ярилцсан. Түүнд би Барсад тоглодог шигээ шигшээдээ тоглох тухай бодлоо ярьсан. Барсагийн хөгжөөн дэмжигчид надад хэрхэн ханддаг шиг эх орны минь фанатууд итгэл өгнө гэдэгт найдаж байна. Одоо л би өөрийгөө яг мэдэрч байна. Тоглогч, дасгалжуулагчтайгаа илүү сайн ойлголцох болсон доо.
Амжилт хүсье Лео...
The comment section is restricted to members only. |