| Анри маань "Нью Иорк Рэд Буллс"-т очлоо |
|
|
|
| Бичсэн Galmandah |
| 2010 оны 7-р сарын 15, Пүрэв гариг, 08:36 |
|
Манай мартагдашгүй нэг улирлын гол баатруудын нэг, 14 дугаарын эзэн Анри "Нью Иорк Рэд Буллс"-т албан ёсоор очлоо. Хэдийгээр түүний Барсатай хийсэн гэрээ дуусахад нэг жилийн хугацаа үлдээд байсан ч өөрийн хүсэлтээр гэрээгээ цуцалж чөлөөт агент болоод байсан юм. Тэрээр Арсенал клубээс Барса-д ирж 3 улирал тоглосон бөгөөд энэ улирал аргагүй Эрийг нас уулыг цас гэгчээр төдийлөн амжилттай тоглолт үзүүлж чадаагүй ч 2008-2009 оны улиралд Трибл хийж улмаар 6 цомын эзэн болоход гол үүрэг гүйцэтгэсэн билээ. Өөрийн карьерийнхаа сүүлийн жилүүдийг ийнхүү Америкт өнгөрүүлэхээр болж байна. Хийсэн бүхэнд чинь баярлалаа. Эргээд топ тоглолтоо үзүүлж Улаан бухнуудыг аварга болгож өгөөрэй. The comment section is restricted to members only. |



