"Андрес Иниеста" цэнгэлдэх хүрээлэн PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Galmandah   
2010 оны 7-р сарын 16, Баасан гариг, 04:58

Испани улсын үндэсний баатар, шигшээ багийн хагас хамгаалагч, Барселона клубын унаган хүү Андрес Иниеста маань Өмнөд Африкт болсон ДАШТ-н финалын тоглолтонд нэмэлт цагийн сүүлийн мөчид Голландын хаалганд Алтан дагинын үнэтэй гоолыг хийснээр үндэсний баатар болсон билээ.

Мөн түүнийг Евро 2008-аар гайхалтай тоглосны дараа түүний төрсөн хот Fuentealbilla-д олон мянган фенүүд нь Андрес Иниеста хэмээх нэртэй гудамжийг бий болгож байсан юм.

Тэгвэл одоо түүний төрсөн хот Fuentealbilla хотын 2-р лигт тоглодог Аlbacete Balompie багийн цэнгэлдэх хүрээлэнг мөн Анрес Иниеста хэмээн нэрлэцгээе гэсэн уриалга хот даяар хүчээ авч байна. Хэрвээ энэхүү санал 25000 хүний санал авч чадвал Андрес Иниестагийн төрөлх хот Андрес Иниеста хэмээх цэнгэлдэх хүрээлэнтэй болох юм байна.

Багтаа хамгийн хэрэгтэй мөчид ялалт бэлэглэж чаддаг түүн шиг гайхалтай, үнэ цэнэтэй тоглогчийг бий лав мэдэхгүй.

Цаашдаа Fuentealbilla хотыг Андрес Иниеста хот хэмээн нэрлэхээр том гавьяа байгуулах болтугай.


The comment section is restricted to members only.
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 7-р сарын 16, Баасан гариг, 05:07
 

| Барселона клубын Монгол дахь хөгжөөн дэмжигчдийн сайт | Бидний тухай |