| Энэ зуны 2 дахь наймаа |
|
|
|
| Бичсэн Galmandah |
| 2010 оны 7-р сарын 17, Бямба гариг, 06:24 |
|
Зуны наймааны цонх эхэлснээс хойш манайх 2 дахь хүнээ албан ёсоор авлаа. Севилла клубын 25 настай жигүүрийн хамгаалагч Адриано-н төлөө 9.5 сая евро төлж өөрийн болгосон бөгөөд 4 сая еврог нэмэлт нөхцөлөөр өгөх юм байна. Тэрээр баруун зүүн жигүүрээр довтолгоог сайн дэмждэг бөгөөд Алвесын сэлгээний тоглогчоор ирж байгаа болотой. Өмнө нь Алвес тоглох боломжгүй үед манай ахлагч баруун жигүүрт гарч тоглодог байсан бол одоо ийнхүү Алвес маань сэлгээний тоглогчтой болж байна. Манай клубын удирдлага одоо нэг наймаа хийнэ хэмээн мэдэгдээд байгаа билээ. Тэр нь магадгүй бидний хүсэн хүлээж буй Сеск маань байж болох ч Буучид түүнийг огт явуулахгүй гэсэн хариултыг удаа дараа өгч байгаа учраас юу болох нь тодорхойгүй хэвээрээ л байна. The comment section is restricted to members only. |



