Барсагийн элдэв мэдээ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Б.Мягмарсүрэн   
2010 оны 7-р сарын 19, Даваа гариг, 13:07
Зиаа... Саяхан манайд ирсэн Бразил эр Адриано Барсагийн албан ёсны тоглогч болж гэрээгээ байгууллаа. Тэрээр Чигринскигийн үлдээсэн 21 дугаарыг эзэмшихээр болж гэнэ. Одоо бүх зүйл жин тан болсон тул өнөөдөр буюу Даваа гаригт багынхантайгаа хамт бэлтгэлдээ орсон.
Өнөөдөр багын улиралын өмнөх бэлтгэл эхэлсэн гэнэ. Ихэнх тоглогчид маань дэлхийн аваргынхаа баярыг тэмдэглээд алга болцгоосон ч эрхэм Пэп маань Барса-Б багаас 17 тоглогч дуудан бэлтгэлээ эхэлсэн байх юм. Мөн 1-р багийн 11 тоглогч байгаа. Пинто, Милито, Максвел, Адриано, Кейта, Жеффрен, Ибра, Бояан, Энрике, Виктор Санчез, Хлеб нар үндсэн бүрэлдэхүүнийг төлөөлжээ. Сүүлийн 3 тоглогч дөнгөж саяхан зээллэгээсээ ирцгээсэн залуус.... Ер нь Хлеб энэ багт хэр зэрэг хэрэгтэй хүн бэ? ....... Энэ асуулт толгойд эргэлдэх боллоо. Магадгүй Пэп маань түүнийг багт үүссэн хоосон орон зайнуудыг нөхөхөөр хадгалаад байна уу?
Мөн ТВ9-ын Балжинням ахын их ярьдаг Бускуэтсийн маань аав Карлес Бускуэтс Барсадаа эргэн ирэхээр болжээ. 1-р багийн хаалгачын дасгалжуулагчын ажилд Роселл томилсон байна. За тэгээд Барсагийн хуучин цэрэгтээ амжилт хүсье... Вальдес, Пинто нарыг сургаад байж дээ....

The comment section is restricted to members only.
 

| Барселона клубын Монгол дахь хөгжөөн дэмжигчдийн сайт | Бидний тухай |