Фабрегас ойрхон байна... PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Б.Мягмарсүрэн   
2010 оны 7-р сарын 24, Бямба гариг, 08:02

Арсеналын босс Венгер манай агенттай уулзахыг зөвшөөрснөөр байдал өмнөхөөсөө дээрдлээ. Тэрээр 55 сая евро эсвэл 40 сая+"Жонатан Дос Сантос" гэсэн сонголтуудыг бидэнд тавьсан байна. Мэдээж эхнийх нь хамаагүй дээр. Дос Сантосыг явуулах хэрэггүй байх. Учир нь түүнд нас бас авьяас байгаа.

Хэрвээ Фабрегийн наймаа бүтэхгүй болвол Германы хөдөлгүүр Өзилийг авахаар төлөвлөгөө боловсруулсан гэх. Тэрээр өөрөө ч Барсад талтай байгаа тухай мэдээлэлүүд гарч байна. Барса биш бол Мадрид эсвэл Манчестер Юнайтед гэсэн сонголтууд түүнд байгаа гэнэ.

Энэ наймаа ойрын хэдэн хоногт шийдвэрлэгдэх шинжтэй байна. Түүний наймаатай холбоотой зүйлсийг Барса.мн цаг тухайд нь хүргэх болно.


The comment section is restricted to members only.
 

| Барселона клубын Монгол дахь хөгжөөн дэмжигчдийн сайт | Бидний тухай |